Ордууд

Хамгийн өндөр мэдрэмжтэй зурхайн 4 орд. Тэдний зөн совин гайхалтай хөгжсөн байдаг.

1. Мэлхий Тэдний төрөлхийн зөн совин ирж буй аюулаас урьдчилан сэргийлэх болон даван туулахад нь тусалдаг. Тэд мэдрэмжээ зөн совинтойгоо хослуулж амьдрал ажил мэргэжилдээ ашигласнаар маш том амжилтанд хүрэх боломжтой.

2. Загас Тэд бол хамгийн бүтээлч ордныхон юм. Сэтгэлийн гүнээс гарах мэдрэмж нь яг зөв цагт гарч ирдэг бөгөөд тэр мэдрэмжээрээ дэлхийн өнцөг булан бүрт байх гайхалтай бүтээлүүдийг урласан байдаг. Тэдний мэдрэмж төгс бөгөөд номер нэг юм.

3.Хилэнц Тэдний мэдрэмж зөн совин төгс хөгжсөн бөгөөд аливаа зүйлийг болохоос нь өмнө мэдэрч эхлэдэг. Тэд ямар нэгэн зүйлийг болохоос нь өмнө мэдэрч аль болох хохирол багатай туулж өнгөрүүлж чаддаг.

4. Нум Та нумын ордны хүнтэй хамт байгаа бол амьдралд айлтгүй гэж хэлж болно. Учир нь нумууд ямар нэг асуудлыг дотоод зөн совингоороо хөнгөхөн шийдвэрлэж чаддаг. Хэрвээ та тэднийг хуурах тухай бодож байгаа бол тэд үүний талаар аль хэдийн мэдсэн байх болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!