Охид Залуус

Тренч цув өмсөх 5 арга

                                         1. Улирал солигдох үед

Сонгодог загварын тренч цув бол хувцасны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй, хамгийн практикал хувцас юм. Ялангуяа улирал солигдох үед буюу бороо хур орох, цаг агаар сэрүүсч эхлэхэд тренч цув их хэрэг болдог. Гадаа дулаан үед зуны нимгэн даашинзан дээрээ, харин сэрүү орсон үед сорочкон цамц, өргөн өмдтэй хослуулан ажил хэрэгч дэгжин дүр төрхийг бүрдүүлээрэй.

                                         2. Нэг өнгөөр дагнах

Удаан хугацааны турш хөл хорионд орж, бэлтгэлийн хувцаснаас салахаа байсан бидний хувьд эргээд ажил хэрэгч хувцас сонгож өмсөх нь амаргүй даваа болоод байна. Юу өмсөхөө мэдэхгүй байгаа ийм үед таны цагийг хэмнэх нэгэн тип өгье. Тренч цувтайгаа төстэй өнгийн хувцаснууд сонгоод хооронд нь хослуулж өмсөөрэй. Ийм зохицол хэтэрхий хичээгээгүй хирнээ загварын мэдрэмжтэй, дэгжин харагдуулдаг. Ялангуяа шаргал, бэйж, карамель бор өнгөний зохицол гайхалтай элегант дүр төрхийг бүтээнэ.

                                     3. 90-ээд оны минимал стиль

Дизайнерууд өнгөрсөн оны загваруудаас санаа авах нь элбэг. Ялангуяа минимализм ид мандаж байсан 90-ээд оны трендээс их санаа авч коллекцио урладаг. Урт шулуун загвартай тренч цувыг минимал загварын даашинз, эсвэл шулуун өмдтэй хослуулан 90-ээд оны минимал стилиэр өмсөөрэй.

                                 4. Холилдсон mix-match стиль

Байгальд ээлтэй, ухамсартай хэрэглэгч байх нь хэзээ ч моданаас гарахгүй сонгодог загваруудаас бүрдсэн хувцасны шүүгээг бүрдүүлэхээс эхэлнэ. Шүүгээн дэх зүйлсээ хооронд нь янз бүрээр хослуулж mix-match стилийг бүрдүүлээрэй. Тухайлбал, бэлтгэлийн өмдөө дэгжин тренч цувтай хослуулсан чөлөөт стилиэр өмссөн ч болно шүү дээ.

   5. Моданаас гарахгүй классик загваруудын хослол

Сүүлийн үед дизайнерууд хурдан алга болдог “FAD” трендээс татгалзаад байгаа. Үүний оронд аль болох өдөр тутамд өмсөхөд тохиромжтой сонгодог загваруудыг түлхүү урлах болсон. Тренч цувыг өөрийн капсуль шүүгээнд дэх өдөр тутамд өмсөх дуртай хувцаснуудтайгаа хослуулж болно. Жишээ нь: ноолууран цамц, жийнс болон цагаан кеттэй хослуулж ажил дээрээ өмссөн ч, найзуудтайгаа кофе шоп орохдоо ч өмсөхөд тохиромжтой лүүк бүрдүүлээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!