Охид Залуус

Энэ зун хэрэгжүүлэх сонирхолтой болзооны 40 санаа

Энэ зуны болзооны төлөвлөгөөгөө гаргахаар зэхэж байна уу? Тэгвэл доорх хөгжилтэй, сонирхолтой, бяцхан романтик жагсаалтаас санаа аваарай. 

1. Үргэлж хийхийг хүсдэг ч хэзээ ч зориглож үзээгүй зүйлээ хамт хийх. (Хамт суугаад хийхээс айдаг зүйлсээ сугалаа шиг бичээрэй. Тэгээд нэгийг сугалж гаргаад шууд хийх дүрэмтэй)

2. Хамтдаа сайн үйлсийн аянд оролцох.

3. Жижигхэн дэвтэр гаргаад ээлжилж хөтлөх. (Уулзах бүртээ дэвтрээ солих бөгөөд нэгэндээ хэлэхийг хүссэн үг, таалагдсан шүлэг, киноны нэр, сонсгохыг хүссэн дуу, нэгэндээ зориулсан зураг, тэмдэглэл гээд аль болох бүтээлчээр хандвал бүр гоё!)

4. Дурсамжийн аялал хийх. Арван жил, оюутан цагтаа сурдаг байсан сургуулиараа зочлонгоо нэгэндээ өөрийнхөө тухай, бага насныхаа тухай ярьж өгөхөд тохиромжтой дурсгалтай болзоо байх болно)

5. Огт юм ярихгүй бүтэн өдөр хамт алхах. (Мэдээж хоёулаа завтай байх хэрэгтэй)

6. Номын санд 1 өдрийн эрх авч ороод бие биендээ өөрийнхөө хамгийн дуртай номоо сонгож өгч уншуулах. (Дараа нь оюутан цагаа дурсаад номын сангийн ороомог авч идэж болох юм)

7. Хэрвээ үнэхээр инээдтэй зүйл хийхийг хүсвэл гудамжинд гараад “Бид хоёр гэрлэлээ!” гэж орилох. (Мэдээж үнэнээсээ гэрлэчхэж болохгүй)

8. Хэрвээ бэлэг солилцохыг хүсвэл хүүхэд байхдаа авахыг хүсдэг ч огт чадаагүй зүйлсээ ярилцаад бие биедээ авч өгөх. (Жаахан гунигтай сонсогдож байгаа биз? Гэхдээ л хүн бүрт хүүхэд насандаа авч чадаагүй нэг зүйл байдаг мэт санагддаг юм)

9. Ханан дээр графит зураг зурах. (Зөвшөөрөгдсөн бүсэд аюулгүй будгаар зурахад анхаараарай)

“Хэрвээ тэр үедээ л жаргалтай байсан бол юунд ч битгий харамс”

– Пауло Коэльо

10. Газрын зурагтай тоглоом тоглох. Сайн мэдэх газраа сонгож аваад тухайн газрын товчхон газрын зураг хийгээд аль нэг байршлаас юм олох тоглоом.

11. Хуучин хувцасны дэлгүүрт болзох. Бие биендээ сонирхолтой хувцас сонгож өгөөд гарах. (Нэгнийхээ сонголтыг үг дуугүй биелүүлэх дүрэмтэй)

12. Дуртай номынхоо тухай ярилцаад, давхацсан нэг номоо үүрд солилцох. (Яг нэг ном хэрнээ бие биенийхээ уншсан номыг уншина гэсэн үг)

13. Мэдэхгүй, чадахгүй, 999 тоглоод хожигдсон нь нэг өдөр боол нь болж 3 хүслийг нь биелүүлэх. (Дүрэм нь их энгийн. Нэгнээсээ асуулт асуух бөгөөд хариулахдаа дээрх гурван үгний аль нэгээр л хариулах ёстой. 3 удаа буруу, алдаатай хариулсан нь хожигдоно. Нөгөө хүнээ хэр тэвчээртэйг шалгах бяцхан сорилт байх болно)

14. Хамт богино өгүүллэг бичих. Өгүүллэгээ дүрсжүүлэн богино хэмжээний кино хийх. (Заавал мэргэжлийн, төгс байлгах гэж битгий зовоорой. Хөгжилтэй байх нь хамгийн чухал)

15. Тоглоомын талбайд залхтлаа тоглох. Зайрмаг авч идэх, баавгайн чихдэх, хүүхдүүдтэй хамт дээс үсэрч, чирта тоглон тэвэг үсрэх гэх мэт хүүхэд байхдаа тоглодог байснаараа хөгжилдөх.

16. Амралтын өдрийн өглөө эрт ууланд алхах. Алхах зуураа мод зүсэлж авах. (Зүгээр л Энэ бидний мод гэж нэрлэхэд хангалттай. Харин модон дээр тэмдэг үлдээж гэмтээхгүй байх хэрэгтэй шүү. Дараа нь эргэж ирэхэд дурсгалтай сайхан санагдах болно. Мөн энд 34-р санааг хэрэгжүүлж болох юм)

17. Хамтдаа зураг зурах. Ямар нэгэн утгагүй, зүгээр л гарын аясаар ч зурсан болно. Тэрийгээ аяганд ч юм уу хэвлүүлээд нэгэндээ бэлэглэх.

18. Хэрвээ хамт амьдардаг бол гэр дотроо майхан барьж тоглох. Орой болохоор дотор нь жижигхэн гэрэл асаагаад хүүхэд байхдаа хийдэг байсан зүйлсээ ярилцах)

19. Нэгнийхээ халаасанд нь нууц захиа бичиж үлдээх. (Дараа нь огт санамсаргүй байдлаар олохуйц сайн нуух хэрэгтэй)

20. Хэрвээ хоёулаа зөвшөөрвөл “Нэг өдөр”-тэй болох. Хүссэнээрээ нэрлэж ч болно. Сар бүрийн тэр өдрөө хамтдаа ямар нэг сонин зүйл хийдэг байхаар тохиролцох.

21. Яг кино шиг болзоо зохиох. Өөрсдөдөө таалагдсан нэг киног сонгоод тухайн киноныхоо гол дүрүүд шиг хувцаслаж уулзах.

22. Дурын нэг номоо сонгоод аль нэг хуудсанд нь нэгэндээ хандан хэлэхийг хүссэн үгээ бичээд гудамжинд зарах. Эсвэл огт танихгүй хүнд бэлэглэх. Хэзээ нэг өдөр та хоёр тэр номыг та хаа нэгтэйгээс олж хараад тэр үгийг олж уншина гээд боддоо. (Serendipity киноноос сэдэвлэв)

23. Автобусанд сууж нэг эцсээс нь нөгөө эцэс рүү нь аялах. (Дууны жагсаалтаа урьдчилан бэлдчихвэл зүгээр)

24. Жаахан сахилгагүй зүйл хийхийг хүсвэл хоёулаа чихэвчтэй хөгжим сонсоод гудамжинд бүжиглэх. 

25. Гэртээ парк байгуулж тоглох. Жинхэнэ парк орж өдөржин тоглох. Галзуу хулганы хамгийн урд хамт суух.

26. Хамт керамикаар бүтээл хийх. Бүтээлээ нэгэндээ бэлэглэх.

27. Жижигхэн төмөр хайрцаганд дурсгалтай зүйлс хийгээд хаа нэгтээ нуух юм уу, булж орхиод яг жилийн дараа хамт нээхээр тохиролцох. 

28. Байрны урд талын өвөө нартай хамт шатар тоглох. 

29. Нэгнийгээ сэтгэлд дотно хүнтэйгээ танилцуулах. Гэр бүлийн гишүүн, бага ангийн багш, мэнд устай явдаг танил өвөө эмээ гээд хүндэлж явдаг хүнтэйгээ хамт уулзах.

30. Өглөө эрт уулзаад вокзалаас хамгийн эхэнд таарсан тасалбараа худалдан аваад шууд аялах. 

31. Нэгэндээ зориулж захиа бичээд, шууданд очоод 1 эсвэл 5 жилийн дараа хүлээн авахаар өгөх. 

32. Хамт уран зургийн галерей, музей, гэрэл зургийн үзэсгэлэн үзэх. Хэрвээ хүсвэл аль зургийг худалдаж авах байснаа ярилцах.

33. Хамгийн дуртай хоолоо хамт идэх. Нэгэндээ хийж өгөх. 

34. Ойрхон салхинд гарангаа натур зурах. Хэн илүү зурахаа үзээд, ялсандаа шагнал өгөх.

35. Өглөө эрт уулзаад өглөөний цай хамт уух.

36. Нар мандах эсвэл шингэхийг хамт харах. Хүслээ шивнэх. 

37. Хамтдаа цусны төвд очиж, цусаа хандивлах.

38. Бие биенийхээ зурхайг уншиж өгөх. Тэгээд үнэн, худлаа эсэхийг нь ярилцаж нэгнээ танин мэдэх.

39. Хамт цэцэг тариад нэгэндээ бэлэглэх. Цэцгэндээ нэр өгөх.

40. Дээрх бүх болзоогоо дүрсжүүлээд зөвхөн өөрсдөдөө зориулж БИДНИЙ НУУЦ АДАЛ ЯВДАЛ нэртэй гэрэл зургийн альбом хийх. 

Illustrations: Puuung

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!