Ордууд

Хаврын тэнгэр шиг учир нь олдохгүй ааш зантай зурхайн 5 орд

АРСЛАНГИЙН ОРД

Хамгийн ааштай, хамгийн аймшгийн эмэгтэйчүүд арслангийн ордонд мэндэлсэн байдаг гэжээ. Арслангийн ордны охид, хүүхнүүд хайр халамжаар дутагдаж, бусад хүмүүс өөрт нь байнга анхаарлаа хандуулж байхыг эрмэлздэг. Арслангийн ордны эмэгтэйчүүд хамгийн хахир ширүүн, маш шаардлага өндөртэй эхнэрүүд болдог гэнэ. Гэвч, энэ ордныхны догшин ширүүн зан ааш амархан “өршөөгддөг”.

ХИЛЭНЦИЙН ОРД

Энэ ордныхны онцлог бол тэд их сэтгэл хөдлөлтэй. Мэдээжийн хэрэг, мэдрэмжийн “шуурга” нь тэднийг хүсэл тачаал бялхсан нууц амраг болгон хувиргадаг. Гэвч тэдний энэ тачаангуй байдал өдөр тутмын энгийн амьдралд нь тус дэм болохоос илүүтэй харилцаанд нь саад болдог.

МЭЛХИЙН ОРД

Энэ ордны охид, эмэгтэйчүүд туйлын халамжтай, бас энхрий байж чаддаг гэнэ. Гэвч, тэдний сул тал бол халамжтай, энхрий байдлаа хэтрүүлдэг талтай аж. Өөрөөр хэлбэл, тэд хэт туйлширдаг. Энхрий байдал нь залхмаар, халамж нь ч залхаж зугтмаар болгодог гэнэ. Энэ бүхнийг нь тэдэнд ойлгуулж, давс хужирыг нь арай л хэтрүүлээд байгааг нь хэлбэл тэдний зүрх бүр гүн рүүгээ шархалдаг.

ОХИНЫ ОРД

Энэ ордны хүүхнүүд бусдыг, ялангуяа эсрэг хүйстнээ өөртөө яг л соронзон мэт татах увидастай. Гэвч, Охиныхонд таашаагдана гэдэг амаргүй даваа. Охиныхон хэт глобал биш ч зүрх сэтгэлийг нь байлдан дагуулах тиймэрэмгий үйлдийг эсрэг хүйстнээсээ шаарддаг. Гэвч, яг цагаа тулахаар шаардлага нь тийм ч өндөр биш, ялангуяа эмх цэгц, цэвэрч байдал дээр.

ИХРИЙН ОРД

Тэдний гол “проблем” бол хов жив, нууц учралд ихээр татагддаг. Энэ нь тэднийг бусдыг байнгындарамт дунд амьдруулдаг. Тэд бас эр нөхрөөсөө өөр эрчүүдтэй сээтэгнэж ангалзахаас ер нь бол хэзээ ч татгалздаггүй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!