Амьдрал

Үзэсгэлэнт бүсгүй ба бяцхан залуу хоёр.Үзэн ядaгчдaaр дүүрэн ертөнцөд урам зориг хайрласан гайхалтай хайрын түүх

Хайр гэж чухам юу болох тухай бүрэн тодорхойлж чадах хүн энэ хорвоод үгүй болов уу. Зарим нэг нь хайр болон нэгнийгээ хүлээн зөвшөөрөх явдал юм хэмээдэг бол нөгөө хэсэг нь хариу нэхэлгүйгээр бусдыг гэх сэтгэл юм гэж тайлбарладаг. Харин хайр бол нүдэнд үзэгдэхгүй, гарт баригдахгүй, зөвхөн сэтгэл дотроо мэдэрч болох зүйл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг

. Ихэнх хүмүүс өөрийн заяаны ханийг алс холоос эрж хайж байдаг ч үнэн хэрэгтээ дэргэд ойрхон хүлээж байдаг шүү дээ. Хамгийн энгийнээр хайр бол өөрөөсөө ч харамласан зүйлсээ бусадтай хуваалцах, бусдын төгс бус байдлыг хүлээн зөвшөөрөх явдал билээ.

Манай сайт уншигч тантай жинхэнэ хайрын жишээ болсон Эло болон Мара нарын түүхийг хуваалцаж байна. Энэ бол хэн бүхний хараа булаам үзэсгэлэнтэй Мара бүсгүй хэн ч харсан хэт жижигхэн санагдам Элотой хайр сэтгэлийн холбоотой болсон тухай түүх юм. Мара болон Эло хоёр аз жаргалтай хайрын түүх байдаг гэдгийг баталсан хосууд ажээ

Тэдний хайрын түүх дурлал болон үлдсэнгүй, өнө мөнхөд үргэлжлэх бэлгэдэл болгон хэзээ ч хэний ч хэлж байгаагүй амлалтын үгсийг хэлж гайхалтай сайхан хурим хийжээ. Би өмнө нь бурхнаас яагаад заавал би гэж, яагаад намайг ийм болгосон юм бэ гэж маш олон асуудаг байсан ч надад тэр огтхон ч хариулж байгаагүй юм. Гэвч чамайг харсан тэр мөчөөс л тэр бүх асуултын хариулт нь чи байсныг би ойлгосон. Төгс бус Элог чи сонгосон, төгс төгөлдөр чиний сонголт би болсон. Бурхандаа талархаж байна хэмээн Эло ярьжээ. Элод өгсөн хуримын амлалтандаа Мара өөрийгөө төгс төгөлдөр нэгэн биш гэдгийг ч мөн дурьджээ

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!