Амьдрал

Б.Жаргалсайхан: Өнөрөөг төрийн их амтлагч болгоё

ТӨРИЙН ИХ АМТЛАГЧ…
Заригийн Өнөрөө гэдэг хүүхэн Эмээлт дээр очиж мах чанаж идээд бүх асуудал намжих ёстой байсан болов уу. Би Мэргэжлийн хяналтын газрынхантайгаа чанаад идчихлээ. Аюулгүй гэсэн тархи угаалт байв. Нөгөө талаар Мэргэжлийн хяналтын байгууллагын чанар шалгалт, ажлын арга барил (үнэрлэж идэж ууж, хазаж) юм. (Би үхээгүй л байна гэсэн аархал төрийн зүгээс ханхална) Ерөнхийдөө эрт дээр үеийнх шигээ амталгаагаар чанар, хоргүйг шалгаж байгаа аж. Хааны хоол амтлагч, амь сахигч гэдэг нөхөр байдаг даа.

Тэр аргаар Заригийн Өнөрөө ажилласан. Тиймээс түүнийг Төрийн их амтлагч, чанар шалгагч болгох хэрэгтэй. Түүнийг хоол идсний дараа дээр доргүй монголчууд хооллох болох нь. Хэдэн жилийн өмнө Мэргэжлийн хяналтын байцаагч муудсан гэх хуушуурыг бүгдийг идчихсэн гэдэг.

Хаа хаанаа хариуцлагагүйн том жишээ юм. Энэ хариуцлагагүй байдлыг З.Мэндсайхан МХЕГ-ын удирдлага ч хариуцлага хүлээх цаг болжээ.

Б.Жаргалсайхан

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!