Эрүүл мэнд

Халуун өдрүүдэд татгалзах хоол хүнснүүд

Дулааны улиралд хоол хүнсэндээ анхаарах нь маш чухал.Татгалзах хэрэгтэй зүйлсийн талаар мэдээлэл хүргэж байна.

                                      Зайрмаг болон ундаа, усыг хэт их хөргөж хэрэглэх


Их халууцсан үед хэрэглэхэд халуун хүйтэн харшиж хоолой өвдөх, ханиад хүрэх
магадлал өндөрсдөг.
            Өндөг, хиам болон жигнэмэг, бялуу гэх мэтхадгалалтын хугацаа, нарийн горим шаарддаг бүтээгдэхүүнүүд


Өвчин үүсгэгчид үржих таатай орчин болж амархан мууддаг.
                                                        Хуурсан, шарсан зүйл


Ходоодонд маш их ачаалал өгчгэдэс хүнд оргих, гэдэс дүүрэх гэх мэт таагүй зүйлсийн эх үүсвэр болдог.
                                                   Оройн хоолонд мах ихээр хэрэглэх


Орой биеийн эд эсүүд шим тэжээлээ аваад боловсруулах биш хадгалах процесс түлхүү явагддаг.
                       Астм зэрэг харшлын эмгэгтэй хүмүүс удаан хадгалах бүтээгдэхүүн хэрэглэх


Муудахаас сэргийлсэн бодис нь хатаасан жимс, хүнсний ногоо, жимсний чанамал, усан үзмийн дарс, шар айраг, жүүс, сам хорхой зэрэгт ихээр агуулагддаг. Хэрэглэсний улмаас өвчин сэдрэх магадлалтай.
                                         Хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авах
Хадгалалтын горим зөрчигдөж наранд хэт халж чанараа алдсан, өвчин үүсгэгчээр бохирлогдсон байх нөхцөл өндөр.
                                                 Найдваргүй хоолны газруудаар үйлчлүүлэх
Хоол хүнс амархан муудаж байгаа тохиолдолд та эрүүл мэндээрээ золиос хийж байгаа хэрэг болно.

Эх сурвалж: Humanz

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!