Хоолны жор
Солонгос хэлээр “ buldak” гэж нэрлэдэг бяслагтай шарсан тахиаг хэрхэн хийх вэ
Гадуур зөндөө л идэж байлаа. Гэхдээ энэ жороор гэртээ хийж идвэл илүү гоё амттай болдог шүү
Орц:
– Тахианы мах-1 кг
– Халуун чинжүү – тал аяга
– Гүчүжан – 2-3 халбага
– Ургамлын тос – 3 халбага
– Хар перец – тал халбага
– Давс
– Зөгийн бал – 1 халбага
– Сармис – 6 хумс
– Татсан цагаан гаа -2 халбага
– Жижиглэж үрсэн бяслаг-300гр
– Ногоон сонгино
Хийх дараалал:
- Бүх орцоо нэгтгэж, хутгана. Бага зэрэг амрааж, махандаа гүйцэд амт оруулаарай.
- Үүний дараа амталсан махаа шарах шүүгээний тавцанд хийж, 80 хэмд 20 минут жигнэнэ.
- Дараа нь махаа гаргаж, дээр нь үрсэн бяслагаа цацаж, жигд тараана.
- Үүнийгээ 180 хэмд ахин 10 минут жигнэснээр таны амтат хоол бэлэн болох аж.
- Хоолоо гаргаж, дээр нь жижиглэж татсан ногоон сонгиноо тарааж цацаарай.