Хоолны жор

Аманд ороод л уусах амтат гуляш хийх хялбар жор

Аманд ороод л уусах мэт тансаг амтыг мэдрүүлэх болно. Ингээд хамтдаа жортойгоо танилцаарай

Орц:

Үхрийн мах – 500 гр
Сонгино – 2 ширхэг
Гурил – 1халбага
Улаан лоолийн паста – 3 халбага
Давс, перец, лаврын навч

Хийх арга:

  • Махаа дөрвөлжилж хэрчиж бэлтгэнэ.
  • Сонгиноо хальслаад жижиглэж хэрчээрэй.
  • Хайруулын тавганд тос хийж халаагаад, үүндээ махаа ойролцоогоор 5 минут хуурч, дээр нь сонгиноо хийгээд ахин 5 минут хуураарай.
  • Хуурсан махан дээрээ давс, перецээ тааруулж хийж амтална. Ингээд ахин 2-3 минут гал дээр байлгасныдараа улаан лоолийн пастагаа нэмж хийгээд хутгана.
  • Үүн дээрээ 2-3 ус хийж, лаврын навчаа нэмээрэй.
  • Зөөлөн гал дээр ойролцоогоор 1 цаг чанаж болгоорой.

Ингээд л таны хосгүй амттай, аманд ороод бутрах зөөлхөн гуляш бэлэн болох юм. Бэлтгэсэн гуляшаа агшаасан будаа, талх, төрөл бүрийн салат гэхчлэн юутай ч хольж идэж болно.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!