Эрүүл мэнд

Таван салааны гайхамшиг

Хүүхэд байхаасаа л бид унаж, гэмтсэн бол шарх шалбархайн дээрээ таван салаан навч тавь гэдэг үгийг сонсож ирсэн. Гэхдээ хөгжилтэй нь энэ зөвлөгөөг шинжлэх ухааны баримттай гэдгийг хэн нотолсон юм бол?
Таван салаа нь зөвхөн анагаах чадалтай ургамал биш … Уламжлалт анагаах ухаанд олон төрлийн хууч өвчинд хэрэглэсээр ирсэн. Энэ ургамлын навч, үрийг голчлон хэрэглэдэг байсан ч, үндэсийг нь хэрэглэх нь ховор байжээ. Чухам яаж хэрэглэдэг байсан талаар сонирхуулая!

ТАВАН САЛААГ АНАГААХ УХААНД

Хоол боловсруулалтыг сайжруулна; Ходоод, гэдэсний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор дараах жорын дагуу хэрэглэхийг зөвлөж байна: 250 мл буцалж буй усанд 3 х/х хатаасан навч хийж хандлан хэрэглэнэ. Өдөрт хоолны өмнө 1 ц/х 3 удаа буюу 8аас доошгүй цагийн зайтай ууна.

Ханиад эмчилнэ: Таван салаа нь ханиад, томуугийн хамгийн тохиромжтой эмчилгээнд тооцогддог. Жишээлбэл, өндөр халуурахад ургамлын гаралтай цай бэлтгэн ууж болохоос гадна элхарш, бага зэрэг бөөрөлзгөнө нэмээд таван салааны сироп хийж ууж болно.

Өтгөн хаталтыг эмчилнэ;
5 ц/х таван салааны үрийг 1/4 литр буцалсан усанд хийгээд, нэг цагийн турш идээшүүлж хандлаад, хөрөхөөр нь шүүгээд хоолны өмнө 2 ц/х ууна.

Шарх эдгээнэ: Таван салааны шүүс нь шархнаас идээ бээр гарах процессыг түргэсгэж, үрэвслийг намдаадаг. Таслан авсан навчийг арьсны гэмтсэн хэсэгт тавивал, зүссэн, шалбарсан шархыг хурдан эдгэхэд маш их нэмэртэй.

Никотины донтолттой тэмцэхэд хэрэглэнэ;
Таван салааны навч нь никотины донтолтыг бууруулдаг: навчийг нь хандлаж тавиад өдөрт гурван удаа ууна.
Энэ ургамал нь ашиг тусаас гадна олон эсрэг заалттай байдаг. Ходоодны хүчиллэг ихэссэн үед таван салааны эмчилгээ хийлгэж болохгүй. Цусны тромбоз байгаа эсэхийг мэдэхийн тулд эхлээд цусны шинжилгээ хийлгэх нь зүйтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!