Гоо сайхан

Үс ургуулах хамгийн хүчтэй маск. Нэг сарын дотор таны үс урт ургаж, эрүүл, бат бөх, хөвсгөр болно.

Эрүүл үстэй болохыг мөрөөддөг эмэгтэй хүн бүр энэ маскыг хийх хэрэгтэй!

Найрлага:

  • 1 ампул В6 витамин
  • 1 ампул В12 витамин
  • 1 грамм витамин С
  • 2 хоолны халбага кастортос
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага ямар ч хамаагүй үсний тос

Бэлтгэх, хэрэглэх заавар:

  1. Бүх найрлагыг сайтар холино.
  2. Уг маскаа үсний хуйхнаас авахуулаад үсний үзүүр хүртэл жигд тарааж түрхэнэ.
  3. Дараа нь шүршүүрийн малгай өмсөж, гадуур нь алчуураар боож өгнө.
  4. Үсэндээ маскаа 1 цаг байлгаад үсээ сайтар угаана.
  5. Үсний маскыг үсэндээ байлгах хоорондоо бидний танд санал болгох нүүрний маск хийх жорыг туршиж үзээрэй.

                                                                         Нэмэлт мэдээлэл

Нүүрний арьс сэргээх маскны хамгийн энгийн жор

Маск түрхэхээсээ өмнө арьсаа сайтар бэлдэх хэрэгтэй гэдгийг бид танд сануулж байна. Хамгийн тохиромжтой нь rуужуулагч хэрэглэсний дараа нүүрний цэвэр арьсанд халуун усны уураанд утна.Энгэж суух цаг зав танд байхгүй бол, ердийн цэвэрлэгчээрээ нүүрээ цэвэрлээд 15 – 20 секундийн турш нүүрэндээ халуун алчуураар жин тавиарай.

Исгэгчийн сэргээгч маск

  1. 20 грамм исгэгчийг 2 халбага бүлээн сүүгээр шингэлнэ.
  2. Үүний үр дүнд цөцгий мэт өтгөн байдлыг олж авна.
  3. Эхний бөмбөлгүүд гарч ирмэгц маск бэлэн болно.
  4. Нүүрэндээ түрхээд 10 минут байлгаад бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар угаана. Ийм энгийн маск нь арьсыг төгс сэргээж, зөөлрүүлж, толигор болгодог. Үүний дараа нүүр нь маш шинэлэг, үзэсгэлэнтэй харагдах болно!

Тослог арьсанд зориулсан сэргээгч маск

Тослог арьсны хувьд энгийн тараг нь сэргээгч, цэвэрлэгч, нүх сүвийг агшаагч бодис юм. 1 ширхэг өндөгний шарыг бага хэмжээний тал цайны халбага зөгийн балтай хольж, 3 хоолны халбагыг тараг нэмнэ. Маскийг нүүрэндээ түрхээд 10 – 15 минут байлгаад бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар зайлна.

Маск нь шингэн гэдгийг бид танд анхааруулж байна. Самбай авч, хэд хэдэн давхаргаар нугалж, нүд, хамрын доор нүх гарга. Үүссэн тараг ба өндөгний массыг сайтар нэвт норгоод нүүрэндээ 15 минутын турш нүүрэн дээрээ хэрэглэнэ. Үр дүн нь гайхалтай юм! Самбайн давуу тал нь та энэ масктайгаа хэвтэх боломжтой, гэхдээ алхаж, сууж болохгүй. Эцсийн эцэст, та нүүрний маск хэрэглэхэд үнэхээр сайхан амарч, хэвтэх нь маш чухал юм. Гэхдээ цөөхөн хүн маскыг хэвтэж байгаад тавьдаг ба ихэвчлэн бид хийж байсан ажлаа үргэлжлүүлэн хийдэг бөгөөд энэ нь үндсэндээ буруу юм. Масктай бол та хэвтэж, амрах хэрэгтэй.

Овьёос бол бидний бүх зүйл юм

Овьёосны будаа нь зөвхөн гэдэс төдийгүй бидний арьсанд маш их тустай гайхамшигт бүтээгдэхүүн юм. Кофе бутлуураар овьёосныг бараг гурил болтол нь нунтаглана. Та тослог арьстай бол дээр нь сүү, хуурай арьстай бол тараг нэмж хутгах хэрэгтэй. Нүүрэндээ түрхээд 10 – 15 минут байлгаад угаана. Ийм маск нь нүүрний нүхийг гайхалтай сэргээж, цэвэрлэж, чангална. Хэрэв хүсвэл тал гадил жимсийг нухаж, алим үрж нэмж болно.

Асуудалтай арьсанд зориулсан маск

1 ширхэг өндөгний цагааныг сэрээгээр хөөс болтол нь хутгана. 3 – 4 дусал цайны мод, 1 хоолны халбага төмсний цардуул нэмж сайтар холино. Шаардлагатай бол цардуулаа нэмээд цөцгий шиг болтол нь бага багаар нэмнэ. Үүний дараа маскаа нүүрэндээ түрхээд бүрэн хаттал 10 – 15 минут байлгана. Халуун усаар зайлж угаана.

Хамгийн гол нь маскны дараа нүүрээ тоникоор чийгшүүлж, арьсныхаа онцлогт тохирсон тос түрхэхээ мартуузай.

Бүх нүүрний маскыг нүдний эргэн тойрон дахь хэсэгт түрхдэггүй. Тиймээс түүнд тусдаа маск бэлтгэх шаардлагатай. Нүдний доорх арьсандаа маш их анхаарал халамж тавих шаардлагатай байдаг. Ядаргааны бүх ул мөр нь ихэвчлэн энэ хэсэгт илэрдэг. Нүдний доод хэсэг хөхрөх, уутанцар үүсэх зэргээр тиймээс энэ хэсгийн орхигдуулж болохгүй тул бид танд зориулсан нүдний маск бэлтгэлээ.

Нүдний эргэн тойрон дахь арьсанд зориулагдсан маск

  1. Та зүгээр л нүдэн дээрээ шинэ өргөст хэмхний зүсэм тавьж болно. /олон жил туршсан жор/
  2. Нүүр цэвэрлэгч хөвөнг хөргөсөн хар эсвэл ногоон цайнд норгоод нүдэн дээрээ тавь.
  3. Бага зэрэг халсан оливын тос эсвэл усан үзмийн үрийн тосонд дугуй хөвөнг дэвтээж нүдэн дээрээ тавь.
  4. Хамгийн тохиромжтой сонголт бол усан үзмийн үрийн тосыг 1 капсул Е витамин нэмсэн холимгоор нүдний доор тавих явдал юм.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!