Амьдрал

Танд хамгийн хэрэгтэй 6 төрлийн амралт

Та олон цаг унтаж амарсан ч нэг л эрч хүчгүй ядарсан байдалтай сэрдэг үү? Судлаачид нойр авах болон амралт авах нь нэг зүйл биш болохыг анхааруулжээ. Бүтэн нойртой л хоносон бол биеийн тань чилээ тайлагдаж, бүрэн амарсанд тооцогдохгүй гэнэ. Хүний биед өөр олон төрлийн амралт хэрэгтэй байдаг гэжээ. Үүнийг мэдэлгүй архаг ядаргаа, ажлаас халшрах өвчинд шаналж яваа хүмүүс өнөөгийн нийгэмд олноороо байна. Тиймээс таны амьдралд зайлшгүй хэрэгтэй амралтын зургаан төрлийг дараах бичвэрээс уншина уу.

Бие физиологийн амралт

Энэхүү амралт нь идэвхтэй болон идэвхгүй байдлаар илэрнэ. Идэвхгүй байдал нь сайн унтаж амрах бол идэвхтэй байдал нь биеийн сунгалт хийх, иогоор хичээллэх болон бүтэн биеийн массажинд орох явдал юм. Ингэснээр таны биеийн цусны эргэлт нэмэгдэж, уян хатан болно.

The Importance of Taking Time to Relax | Sioux Center Health

Оюун санааны амралт

Өглөө бүрийг аяга дүүрэн кофе уун эхлүүлж, өдөржин цухалдуухан явах тохиолдол танд бий юу? Ажилдаа ч бүрэн төвлөрч чадалгүй, орон гаран мартамхай болчихдог бол танд оюун санааны амралт туйлын их хэрэгтэй. Үүний тулд ажлаасаа гарах эсвэл алс хол амралтанд явах шаардлагагүй юм. Харин ажлынхаа дундуур завсарлага авахаас л эхлэх юм. Хоёр цаг тутамд өөртөө чөлөө олгон холын барааг ширтэн цонхоор харж зогсоорой. Хамгийн гол нь хэсэгхэн хугацаанд ч гэсэн тархиа “унтраагаад” юу ч бодохгүй тайван байх нь чухал.

How to Relax: Easy Ways to Relax, Recharge, and Vanquish Stress                                                                            Мэдрэхүйн амралт

Тод гэрэл, компьютерын дэлгэц, давхардсан яриа, дуу чимээ гээд олон зүйлээс болж бидний мэдрэхүй ядардаг. Энэ ядралаас гарахын тулд өдрийн алдад нүдээ анин хэсэг суух, цахим хэрэгслээ тодорхой хугацаанд унтрааж хэвших хэрэгтэй. Мэдрэхүйг ядрааж буй зүйлсээс хэсэгхэн холдоход л хүний мэдрэмж эргээд хэвийн байдалдаа ордог байна.

Бүтээлч байдлын амралт

Байнгын асуудал шийдвэрлэж, шинэ санаа эрж хайдаг хүмүүст энэ төрлийн амралт ихээхэн хэрэгтэй байдаг. Эргэн тойрноосоо шинэ санаа, шинэ өнцгийг эрэлхийлсээр байгаад шинэ зүйлийг олж харахгүй болтлоо ядарсан байдаг. Энэ тохиолдолд та байнга явдаг замаа өөрчлөн, шинэ газарт очин, шинэ зүйлсийг туршиж үзэх хэрэгтэй. Түүний дараагаас таны харах өнцөг дахин шинэчлэгдэх юм.                                                                            Сэтгэлийн амралт

Бусдын тааваар байж, өөрийн сэтгэл мэдрэмжийг үнэнээр нь илэрхийлэлгүй удсан бол танд сэтгэлийн амралт хэрэгтэй. Энэ үед та үнэн сэтгэлээсээ өөрийнхөөрөө байж, хуурамч дүр үзүүлэхээс зайлсхийгээрэй. Хэн нэгэн ямархуу байгааг тань асуувал, үнэнээ хэлэн учир явдлаа хуваалцаарай. Энэ нь таны удаан дарж явсан сэтгэлийг амраах болно.

Өөр нэгэн арга нь хүмүүсээс хэсэгтээ холдох. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртай хүмүүсээсээ хааяа ч гэсэн хол баймаар санагдах нь бий. Харилцаагаа сайнаар хадгалах гэж хэт их хичээснээс бид ядарцгаадаг. Тиймээс тэднээс холдож тэс өөр хүрээлэлд орж үзсэн ч болно.

Relax | Florida Counseling Centers

Мөн чанарын амралт

Хааяа ч гэсэн бие физиологи, оюун санаанаас гадна өөрийн мөн чанар луу өнгийхөд буруудахгүй. Дотоод сэтгэлийн чанаддаа өөрийгөө хүлээн авах, хайрлаж эхлэх “амралт”-ын тухай бид ярьж байна. Бясалгал, залбирал хийх болон бусдад туслах замаар бид мөн чанараа амраадаг.

Эх сурвалж: TED

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!