Сэтгэл зүй

Тогтмол цагт босдог хүмүүс СЭТГЭЛ ГУТРАЛД бага өртдөг

Өдөр бүр тогтмол цагт босдог буюу өдрийн 7-8 цагийн нойр авч өглөөний 5-8 цагийн хооронд босдог хүмүүс шөнө оройтон унтдаг хүмүүсээс илүү сэтгэл өөдрөг, баяр хөөртэй байдаг тухай Их Британийн Фейнберг Анагаах ухааны их сургуулийн шинэ судалгаанд дурджээ. Нөгөө талаараа урт хугацааны сэтгэл гутралтай 10 өвчтөн тутмын 8-т нь нойрны хэм алдагдах, шөнө нойргүйдэх, өглөө эрт босч чадахгүй байх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж.

5 Benefits of Early Morning Yoga Practice - One Yoga

Нойрны хэм судлаач Кристен Кнатсон “Хүний амьдарч буй нийгэм, хүрээлэн буй орчин нойрны хэмнэлд чухал нөлөөтэй. Нийгэм нь тэр аяараа өглөө эрт босдог нөхцөлд шөнө оройтон унтаж, өглөөгөө алдах нь нийгмээсээ хоцрох, өөртөө гутрах, сэтгэлээр унахад нөлөөлдөг. Тиймээс өглөө эрт босох, шөнө оройтон унтахад анхаарахаас илүү тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрдэг нойрны зөв хэмнэлтэй болох нь эрүүл мэнд, сэтгэлийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй” гэжээ.

Эх сурвалж: BBC

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!