Мэдээ

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн мэдрэлийн тогтолцоо болон тархины бүтцийн ялгаа.

                                       Эрэгтэй эмэгтэй хүний тархи ер нь ижилхэн үү?
Тархины ялгаатай талыг ярилцахаасаа өмнө эрэгтэй эмэгтэй хүн хэрхэн үүссэн талаар өнгөцхөн тайлбарлаж өгье. Пластоцит гэх эсийн дотор олон тооны өөрчлөлтүүд явагдаж үр хөврөл/хүүхэд болон хувирдаг. Хүүхэд 6-р сараас эрхтэн тогтолцоо дотоод шүүрэл, мэд.рэлийн систем, өн.чин тар.хи, нойр булчирхай, бамбай, бөөрний дээд булчи.рхай, болон бэл.гийн булчир.хай хөгжиж эхэлдэг. Тэгэхээр бид хамгийн анх эхийн хэвлийд бий болохдоо ижил нэг хүйснээс, У эстэй бол эрэгтэй болон Х эстэй нь эмэгтэй гэх хүйстэй болдог.

Testosterone нь эрэгтэй гормон бөгөөд энэ нь эрэгтэй хүйс бий болгодог. Эмэгтэй хүн бас байдаг.
Dihydrotestosterone нь эрэгтэй хүний дуу хоолой бүдүүсгэдэг, ясныг бат бөх болгон, сахал гэх мэт үс ургуулдаг гормон юм. Хүйсийг дотор нь хоёр ангилна. Gender- нийгэмд хүйс; бүр нарийвчилбал эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм, эдийн засаг, улс төр ба соёлын амьдралын онцлог шинж чанар, боломжийг тодорхойлдог ойлголт юм.


Эрэгтэй эмэгтэй хүний бие харагдах байдлаараа ч тархины бүтэцийн хувьд өөр өөр байдаг. Мэдээж бид тархийг шууд хараад мэдэрч бас үнэрлээд ч ялгааг болон хүйсийг нь олж авч чадахгүй.

Эмэгтэй эрэгтэй хүний тархины ялгааг хамгийн анх Emil Huschke, 1854 онд гаргасан байдаг, тэрээр эрэгтэй хүний тархины урд хэсэг/ дэлбээ (frontal lobe) эмэгтэй хүнийхээс 1% том байхыг нээн гаргасан.
Эрэгтэй хүний тархи эмэгтэй хүний тархинаас 8%-10% том байдаг энэ нь хувь хүний биеийн онцлог байдаг ба амьдралын туршид эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их тархины жинтэй байдаг, учир нь тархины ventricle -ийн эзлэхүүн хэмжээ том байдаг. Эмэгтэй хүний тархи нь дахь мэдрэлийн эс эрэгтэй хүнийхээс их байдаг байна.

Эмэгтэй хүний тархины хэмжээ жижиг ч corteх, grey matter, болон hippocampus хэмжээ эрэгтэй хүнийхээс том байдаг. Ой тогтолтын төв том байдаг нь эмэгтэйчүүдийг ямар ч үед өнгөрснийг санан дурсах, сэтгэл хөдлөгсөн мэдрэмжээ эргэн дурсаж чаддаг байна. Жижиг тархитай байна гэдэг нь эмэгтэйчүүд тэнэг эсвэл IQ багатай гэсэн ойлголт биш ба эмэгтэй хүний тархи нь маш нягт байдаг нь үүний учир юм.
Эмэгтэй тархи нь дахь cingulate нь ааш араншинг зохицуулдаг, энэ нь эмэгтэй хүнийг уян зөөлөн сэтгэлтэй (empathetic), зөн совинтой. байлгадаг ба сөргөөр anxiety, depression, eating disorder болон Alzeimer-тай болгодог.

Хайрын даавар гэж нэрлэгддэг, окситоцин нь сэтгэлийн гормон, ёс суртахууны молекул, аз жаргалын даавар гэх мэтээр нэрлэгддэг. Энэ гормон, тархины мэдрэл дамжуулагч байдлаар үйлчилдэг. Эрэгтэй хүмүүсийн тархины окситоцин маш удаан боловсруулагддаг ба энэ нь эрэгтэй хүмүүсийн тайван байдлыг бий болгодог. Харин эмэгтэй хүмүүс бол эсрэгээрээ, энэхүү бодис нь илүү их ялгарч, илүү хөдөлгөөнтэй байдаг. Тийм болохоор эмэгтэй хүмүүсийн ямар нэгэн үйл явдлыг хүлээж авахад илүү мэдрэмтгий цочмог байдаг ба мэдээлэл авахдаа илүү хурдан байдаг.

Эмэгтэй тархи баруунаас зүүн рүү контакт үүсгэдэг бөгөөд үүний яг эсрэгээр эрэгтэй хүний тархи урдаас хойш дагз руу контакт үүсгэдэг, энэ нь эрэгтэй хүнийг ойлголт ба үйлдэл хоорондын холбоо илүү сайн байдаг.
Hemisphere төвд хэл ярианы төв байдаг. Эмэгтэй хүмүүсийн тархины хоёр талд хэл яриан төд ажиллаж байдаг бол эрэгтэй хүмүүсийнх зөвхөн зүүн талдаа байрладаг байна. Энэ бол хоёр хүйстний бас нэгэн ялгаа ба хэрэв санаа сэтгэгдэл, төрсөн мэдрэмж болон өмнө нь болсон үйл явдлынхаа талаар ярих бол эмэгтэй хүмүүс хамгийн их үг хэллэгийг ашигладаг байна.

Үүнээс үзэхэд бол эрэгтэй хүмүүсийн санаа болон мэдрэх зүйлээ үгээр илэхрийлэх нь сул тал болдог бөгөөд сэтгэл хөдлөгсөн зүйлээ маш товчхон хэлбэрээр хүлээж аван өөрийн мэдрэмжийг үл хамааран дараагийн сэдэв рүүгээ ордог байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүс нь харагдах байдлаараа, дотоод эрхтэн тогтолцоо нь яг ижилхэн биш ч нарийвчлан судлуул маш олон ялгаа байдаг байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины хэмжээ том жижиг байх нь тэнэг болно гэсэн ойлголт биш шүү. Бидний тархины үйл ажиглаа ижилхэн үүрэг даалгавартай ч зарим нэгэн мэдрэлийн тогтолцоо бусдыг бодвол сайн хөгжсөн эсвэл тааруу байдаг байна…

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!