Мэдээ

Эзгүй хээр газар усгүй эсвэл машин тань ажиллахгүй бол яах вэ?

Эзгүй хээр газар усгүй эсвэл машин тань ажиллахгүй бол яах вэ? гэх мэт хамгийн хэрэгтэй зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Яг одоо танд хэрэг болохгүй ч мэдээд авахад илүүдэхгүй юм.

                      Эзгүй хээр газар усгүй, ам цангаад байвал яах вэ?

Хамгийн аюулгүй, амархан арга бол усны дусал цуглуулах юм. Үүнд:

  • Усны дусал байж болох талбайг олох. Ус цуглуулах хамгийн зөв цаг нь өглөө.
  • Ус шингээж болох алчуур эсвэл цамцаа ашиглан дуслуудыг шингээж авна.
  • Ус хийж болох саванд сайтар мушгина.

Ингээд хангалттай хэмжээний уух ус цуглуулах боломжтой юм.

                    Хэрвээ машин эзгүй хээр газар асахгүй болчихвол

Хэрвээ таны машин эзгүй хээр газар асахгүй болчихвол таны хийх ёстой зүйл бол:

  • Танд тусалж чадах хэн нэгнийг дуудах хэрэгтэй. Найз эсвэл машин ачих үйлчилгээ дуудаж тусламж авах.
  • Хэрвээ бүтэхгүй бол машиндаа хонох бэлтгэлээ базаах хэрэгтэй. Хаалга болон цонхоо хааж аль болох машины дулааны гадагшлуулахгүй байх.
  • Аль болох зам дагуу байрлаж ямар нэг машинаас туслаж хүсэх.
  • Өглөө болох үед хэрвээ та өөрийгөө хаана байгааг мэдэж байгаа бол ойрхон шатахуун түгээх газар эсвэл засварын газар уруу алхаарай.

                 Цамцаа толбо болгочихвол

Олон нийтийн газар хувцсаа толбо болгох нь мэдээж тийм ч таатай зүйл биш. Гэхдээ санаа бүү зов бидэнд шилдэг шийдэл байна. Үүнд:

  • Толботой хэсгээ усанд хурдан дэвтээх
  • Давс, хүнсний сод, эрдэнэ шишийн цардуул гэх мэт зүйлсийг түрхэх
  • 15 минут хүлээнэ
  • Усаар угааж мушигаарай

               Тог тасраад танд лаа байхгүй бол яах вэ?

Хэрвээ гэрийн тань тог тасарчихвал гарын доорх материалаар яаж лаа хийх вэ? Жишээ нь цөцгийн тос ашиглах:

  • Цөцгийн тосоо дөрвөлжин хэлбэрээр зүснэ.
  • Хөвөнгөөр лааны гол ороож хийнэ.
  • Ингээд шилэн дотор хийж асаана.

Эсвэл жүржний хальсаар:

  • Жүржийг хоёр хувааж хальснаас нь салгана.
  • Бага зэрэг тос хийнэ.
  • Асаана.                                                                                                                                                                                                                                                                       Эх сурвалж: ZAKUZ

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!