Мэдээ

УНТАЖ БАЙХДАА КАЛОР ШАТААЖ, ТУРАХЫН ТУЛД ХИЙХ ЁСТОЙ 7 ЗҮЙЛ

Бид шөнө унтаж байхдаа 300-400 калор шатаадаг аж. Харин унтахдаа багахан анхаарч, хэдэн зүйлсийг өөрчилж хийснээр унтаж байхдаа бүр илүү их калор шатааж, өөрийгөө зовоолгүй турах боломжтой юм байна. Үүнийг мэддэг бүсгүйчүүд асуудалгүй жингээ хасч чаддаг гэнэ. Тиймээс та ч бас сурч аваад, хүссэн жиндээ очих замаа товлоорой.

Хүйтэнд унтах

Унтлагын өрөөний температур шөнөдөө 18 хэмээс хэтрэхгүй байх хэрэгтэй. Судалгаанаас харахад сэрүүн орчин нь терморегуляцийг хариуцдаг шаргал өөхний эсийг идэвхжүүлдэг. Хүйтэн өрөөнд унтаж эсвэл нүцгэн унтвал бие чинь дулааныг хадгалахын тулд илүү их энерги зарцуулж эхэлдэг. Ингэснээр өглөө гэхэд та бусад өдрүүдээс илүү их калор шатаасан, турсан байх болно.

Усан үзмийн шүүс уух

Усан үзмийн шүүс нь ресвератрол хэмээх тусгай бодисын ачаар илчлэгийг шатаахад тусалдаг. Энэ нь муу цагаан өөхийг шаргал өөх болгон хувиргах бөгөөд унтах үед таны биеийг дулаан байлгахын тулд шаргал өөхийг шатаана. Тиймээс унтахаасаа өмнө нэг аяга усан үзмийн шүүс ууж өөхөө шатаагаарай.

Орой бүр нэг цагт унтаж, өглөө бүр ижил цагт сэр

Тогтсон цагт унтаж, сэрж байх нь хамгийн чухал. Орой 11 цагт орондоо ордог бол өглөө бүр 7 цагт босч бай. Энэ нь  мелатонин даавартай холбогдох бөгөөд тус даавар нь калори шатаахад тусалдаг шаргал өөхний эсийг идэвхжүүлнэ. Харин унтаж босох дэглэмээ ямагт баримталж биедээ дасал болгохгүй бол мелатонин үйлдвэрлэхэд саад болж, өөхөө шатааж чадахгүйд хүрнэ. Нэмээд өглөөг эрч хүч муутай угтаж, өдрийн турш төрөл бүрийн амттангаар өөрийгөө сэргээх гэж оролдох төдийгүй энэ нь жинг нэмэгдүүлэх онцгой хүчин зүйл болдог.

Оройн цагаар утаснаасаа сал

Гар утас, таблетаас ялгарах цэнхэр гэрэл нь мелатонин дааврын үйлчлэлд саад болж, калор шатаах явцыг зогсоодог. Мөн нойр хулжааж, өглөөг ядарсан байдалтай угтахад хүргэнэ. Тиймээс та орондоо хоёр цагийн өмнөөс эхлэн утсаар оролдохоо болих хэрэгтэй. Үнэхээр нойр тань хүрэхгүй байвал ном уншиж болно шүү.

Уурагтай амттан ид

Уургийн агууламж өндөртэй грек тараг, тос багатай бяслаг, газрын самрын тос зэргийг унтахынхаа өмнө идэж болно. Энэ нь таны бодисын солилцоог түргэсгэж, унтаж байхдаа турахад тусална.

Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн нь унтахаас өмнө стрессээ тайлж, бодисын солилцоогоо сайжруулах хамгийн сайн арга юм. Усанд сэлэх эсвэл хүндийн өргөлт нь шөнөөр турахад туслах зөв шийдэл байж болно. Учир нь таныг унтсан ч гэлээ, тус дасгалуудын ачаар үргэлжлүүлэн калор шатаасаар л байдаг.

Ургамлын цай уух

Зарим төрлийн цай нь шөнийн цагаар жингээ хасахад тусалдаг. Шанцайтай цай нь үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлж, өглөө дотор эвгүйрэхээс сэргийлнэ. Гаатай цай нь хоолны дуршлыг бууруулж, төрөл бүрийн амттан идэх хүслийг дарна. Хонин нүдэн цэцгийн хандтай цай нь хоол боловсруулах системийг дэмжиж, тайвшруулна.

Эх сурвалж: TRENDMEDIA

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!