Амьдрал

МУГЖ Г.АРИУНБААТАР ӨМНӨХ АМЬДРАЛДАА ЦЭГ ТАВИН БҮРЭН ДУУСГАЖ, ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦЛУУЛСАН УУ?

Цагдаагийн “Сүлд” чуулгаас уран бүтээлчийн гараагаа эхэлж, эдүгээ дэлхийн хэмжээний дуучин болсон МУГЖ, Чингисийн одонт дуучин Г.Ариунбаатар ОХУ-ын том театрт уригдан дуулж байгаа. Дэлхийн шилдэг баритон, энэ залууг бор дарсанд хөлчүүрхэж, алдаж онож явахад нь нутгийн ах, УИХ-ын дарга асан М.Энхболд, Гаваасүрэн хурандаа, Ерөө багш нь зэмлэж аргадан, шүүмжилж магтсаар урлагийн тайзнаас нь буулгалгүй, сонгодог урлагт тогтоож үлдээсэн гэдэг. Урлагийн тайзны хатуу шалгуурт тэнцэж үлдсэн түүний нэр одоо дэлхий дахинд цуурайтаж байна. Залуу насандаа алдаж онож хүн зодож, танхайрсан гэх хэргээр хууль шүүхийн хаалга татаж, явсан өдөр гавьяатын намтарт нь бий.

 

Хувийн амьдралын тухайд одоо л тогтнож, жүжигчин Б.Баярмаатай эв найртай сайхан амьдарч байгаа. Жүжигчин Б.Баярмаа урлагийн хүн болохоор тэр үү, Г.Ариунбаатарыг сайн ойлгон дэмждэг, халамжтай гээд хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг хатагтайгаас эхлээд үнэлж магтах хүн цөөнгүй.

 

Г.Ариунбаатар Баярмаагаас өмнө хоёр ч бүсгүйгээс  нэг, нэг хүүтэй. Төв нутгийнхаа З.Туяа гэдэг бүсгүйтэй нижгэр хурим хийснийг одоо ч олон нийт мартаагүй. Харамсалтай нь дундаасаа сайхан хүүтэй Монголын сайхан хос салсан…Энэ явдалд дуучин Д.Отгонжаргалыг буруутгадаг. Нэгэнт цав суусан амьдрал удаан үргэлжилдэггүй бололтой. Үр хүүхдийг нь төрүүлж, нэг гэрт амьдраад зовлон, жаргалаа хуваалцсан хань ижлээсээ амьдын чөлөөнд хагацна гэдэг ямар ч бүсгүй хүнд амаргүй. Юутай ч Г.Ариунбаатар эцсийн эцэст жүжигчин Б.Баярмаатай дахин амьдрал эхлүүлснээ зарлалаа…Гурван хүүхэдтэй нөхрөөсөө салсан Б.Баярмаа бүсгүй Г.Ариунбаатар гавьяатад хоёр хүүхэд төрүүлж өгснөөр тэдний хамтын амьдрал нэгэнт шуударчээ.

Хамгийн хачирхалтай нь тэрээр анхны эхнэрээсээ өнөөдрийг хүртэл гэрлэлтээ цуцлуулаагүй яваа тухай сэтгүүлд бичигдсэн нь олныг мэл гайхуулсан. Б.Баярмаа ч их тэвчээртэй бүсгүй бололтой. Анхны амьдралдаа цэг бүрэн тавиагүй, гэрлэлтээ цуцлаагүй хүнтэй амьдарч суудаг. Г.Ариунбаатарын экс эхнэр З.Туяа нь салах өргөдлөө хэдийнэ өгсөн ч гэлээ, гэр бүл цуцлах шүүх хурал нь ямар нэг шалтгаанаар хойшилж байсан гэнэ.

Хойшлох шалтгаан нь дандаа гавьяат нөхрийн талаас байсан нь бүр хачирхалтай.  Харин үүнээс хойш жил тойрлоо. Б.Баярмаа ч шавдуулж, Г.Ариунбаатар эхнэр, удаах хүүгийнхээ ээжээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хууль ёсоо дагасан биз ээ.

Эх сурвалж:Barimt.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!