Эрүүл мэнд

ХАМАР БИТҮҮРЛИЙГ АРИЛГАЖ, АМЬСГАЛЫН ЗАМЫГ НЭЭХЭД ТУСЛАХ УНДАА

Амьсгалын замын цочмог халдварын үед бидний бие залгиурын салст бүрхэвч гэмтэж, хамар битүүрэх, нус гоожих, салст бүрхэвч хавагнах, толгой өвдөх зэрэг тааламжгүй шинж тэмдгүүд илэрдэг. Тэгвэл энэ бүх таагүй шинж тэмдгүүдийг арилгаж, таныг зовлонгоос салгах нэгэн жорыг танилцуулж байна. Энэ ундаа нь хоргүйжүүлэх, вирусын эсрэг үйлчилгээтэй. Мөн ханиад, томуу, синуситтэй тэмцэхэд хамгийн тохиромжтой төдийгүй хамар битүүрлээс ангижрах болно. Энэ бүх асуудлаас салгаад зогсохгүй дархлааг дэмжиж, үрэвсэл, халдварын эсрэг хүчтэй тэмцэнэ.

ХАМАР БИТҮҮРЛИЙГ АРИЛГАЖ, АМЬСГАЛЫН ЗАМЫГ НЭЭХЭД ТУСЛАХ УНДАА

Орц:

  1. Сонгино – 1 ширхэг
  2. Ус – 2 аяга
  3. Нимбэг – 1 ширхэг
  4. Зөгийн бал – 2 халбага

Бэлтгэх болон хэрэглэх арга:

  1. Сонгиноо хэт зузаан биш цагираг хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ.
  2. Хэрчсэн сонгиноо усандаа хийж, гал дээр тавьж буцалгана. Галаа багасгаж, 10 минут орчим байлгаарай.
  3. Дараа нь гал дээрээс авч, 5 минут цааш тавьж хөргөнө.
  4. Шүүснээсээ сонгиноо ялгаж авч хаяарай. Танд зөвхөн шүүс нь хэрэг болно.
  5. Одоо үүн дээрээ нимбэгний шүүс, зөгийн балаа хийж хутгаарай.

Та бэлтгэсэн шүүсээ өдрийн турш бага багаар халбагадаж уугаарай. Ингэснээр хэдхэн өдрийн дараа гэхэд хамар тань онгойж, ханиад намдах төдийгүй толгойн өвдөлт ч дагаад буурна.

 

 

ХАМРАА ХЭРХЭН ЦЭВЭРЛЭХ ВЭ?

Хүйтний давтамжийн улмаас нус хамрын хөндийд хуримтлагддаг бөгөөд энэ нь үнэрлэх болон сонсгол муудах, ой санамж, анхаарал буурах зэрэгт хүргэдэг. Өдөр бүр давсны уусмалаар хамараа угааж байгаарай. Ингэснээр салст бүрхэвчийг өдөөж, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх болно.

Хэрэв эдгээр аргыг хэрэглээд ч, биеийн байдал сайжрахгүй, харин хамрын түгжрэл хэвээр байвал оношийг тодруулахын тулд эмчид хандана уу.

Эх сурвалж: BUDUN.LIFE

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!