Охид Залуус

Найз Залуудаа Хөөгдөөд Орцны Шалан Дээр Нvцгэн Сууж Байхдаа Хэрвээ Би…

Манайх ам бvлээрээ Сайханы Хетелд 1 ерее байранд байж байгаад тvvнийгээ зараад еер байранд орохоор боллоо. Байраа тухайн vед 400 мянган тегрегенд л зарсан. Тэгсэн чинь сарын дотор менгений ханш айхтар унаад байрны vнэ огцом нэмэгдчихэв. Негее хуучин зарсан байрны маань vнэ бvр 1 сая 500н мянга болоод явчихлаа. Ээж аав 2 бvр паниканд ороод намайг Дарханд эмээ дээр vлдээж нэг хэсэгтээ хотод байж байгаад тэндээсээ Налайхад очиж амьдарч эхлээд жилийн дараа Дарханаас намайг еерсед дээрээ авчирсан. Нэг Казак айлын хашаа байшингийн амбаарт амьдран суудаг боллоо. Айлынх нь хvvхдvvдэд хеерхен шоглуулнаа, намайг оруулахгvй заримдаа хаалгаа хаачихна. Би ээжид шоглуулснаа ховлохоор ‘Удахгvй эндээс нvvнээ. еерсдийн гэсэн хашаа байшинтай болноо’ гэж тайвнаар хариулна

. Нэг их удалгvй ээжийн хэлснээр болж бид еерсдийн гэсэн хашаа байшин худалдаж авлаа. Бvр жижигхэн дэлгvvртэй хашаа байшин. Аав байшингийнхаа нэг том ереег гарааш болгоод тэндээ нvvрс хутгаж авдаг нэг ковш гээд юм байдаг юм, ковш гагнаж хийдэг болсон. Миний мэдэхийн аав маш хеделмерч байсан, тийм болохоор амьдрал амбаарт байсан vеээ бодвол нvдэн дээр дорхноо л босоод ирэв. Ээж хашааныхаа дэлгvvрийг ажиллуулна. Заримдаа би зогсоно. Ойр тойрон эмийн сан байхгvй болохоор зевшеерелгvйгээр нууцаар жижиг сажиг эм зарна. Бас тамхи. 8н нэрийн дэлгvvр биш болохоор уг нь болохгvй шдээ. Нэг удаа би дэлгvvр дээрээ зогсож байтал нэг ах гаднаас ороод ирлээ.

Ахын дvv наад талхнаас чинь нэгийг, тэр хиамнаас нэгийг гээд л уутлуулаад авлаа. Би ‘Ахаа тэдэн тегрег болж байна’ гээд хэлсэн чинь еедеес ‘Миний дvv, Энэ бол дээрэм’ гэснээ гараад гvйчихсэн. Хар шене би хаанаас тэр ахыг барьж авна гэж гарч гvйх билээ ээждээ очоод л дээрэмдvvлснээ хэлж байгаа юм чинь. Манайх денгеж тавган антенн тавиулаад аймар олон суваг зурагтаар гардаг болчихсон. Орой Universe Best songs их гардаг байлаа. Манай аав эрэгтэй хvvхэд хvсдэг байсан юм шиг байна лээ, намайг гарахад эрэгтэй хvvхэд биш байсан чинь ээжид Оргvйгээс охинтой нь гэж хэлсэн гэсэн

Би чинь аавдаа яагаад ч юм таалагдах туйлын хvсэлтэй. Жаахан эрэгтэйлэг байвал аавд таалагдаж магадгvй ч юм шиг. Аавыг дайн байлдаантай кино vзэхээр хажууд нь албаар шимтэн vзнэ. Ааваасаа кок авчих гээд л. Ер нь ааваас кок авах л хамгийн гоё. Надад ааваас илvv шударга, ааваас илvv мундаг хvн байхгvй юм шиг л санагдана, аав шигээ л хvнтэй том болоод суух юмсан гэж боддог байсан даа. Ээжид бол бvх юмаа ярьна, аавтай бол арай еер ахисан тvвшинд харьцна.

Аавтай хамаагvй дундаа орж болохгvй, амжилт гаргасан тохиолдолд л аавтай ярьдаг ч юм уу. Миний бvх хичээл жигд сайн ч биеийн тамир орж эхэлсэн vеэс эхлээд биеийн тамир дээр л уначихдаг боллоо. Аав ээж 2 гайхаад надаас биеийн тамирын юу нь тийм хэцvv байгааг бvр асууна. Энэ яг манай хvvхэд бишээ гэж надаар тоглоно. Би бvр биеийн тамир дээр алхалт хийхээр ереелдеж алхдаг хvvхэд байсан юм чинь. Тэгсэн мертлее аав гараа дээшээ ергехеер хелее лаг ендер ергеж ешиглене. Ханан дээр очиж тvрvvлгээ тогтоно, бараг еерийнхее хэмжээнд карата хийж барина.

Надад жvжигчин болох хvсэл мереедел дvvрэн байлаа. Бага ангийн маань багш тэрийг их дэмжинэ. Намайг драмын дугуйлан руу дагуулж яваад бvртгvvлээд шалгуулсан чинь ээж ‘Манай удамд жvжигчин байхгvй ээ’ гээд намайг буцаж хетелж гаргаад тэр хvсэл маань талаар боллоо. Би чинь хорооллынхноосоо Усны тэрэг гэдэг хоч авчихсан. Яагаад юм гэсэн, нэг усанд явахаараа 40н питанаар 7,8н удаа наашаа цаашаагаа явдаг болохоор. Амьдрал нэг тиймэрхvv л ернеж байлаа.

Ээж нэг едер Мереедел биелдэг юм гэдэг нэвтрvvлэг vзэж байсан чинь нэг хvvхдийн Англи хэл нь аймар сайн, чухам л лаг лаг орчуулга хийдэг гээд гарч л дээ. Манай ээж ч ум хумгvй намайг дагуулж гараад микрт суугаад хот ороод хамаатныдаа очиж хоноод маргааш нь шууд яг тэр хvvхдийн сурсан сургалтын тевд намайг бvртгvvлчихлээ. Тэгж би анх удаа Англи хэлний курст зуны 2 сар суусан, багш нь vнэхээр сайн багш байж таарсан юм. Тэрний дараагаар би 2 найзтайгаа 3уулаа нийлээд Сvхбаатарын талбай руу явдаг ажилтай боллоо. 5н егvvлбэр бэлдчихсэн. Where are you from?, I am learning English, Can I practice with you? гээд нэг тиймэрхvv егvvлбэрvvд. Жуулчид чинь ирэхээрээ Сvхбаатарын талбай ордог нь бvр бичигдээгvй хууль. Тэд нарыг дагаж ярьж явна. Европууд чинь их нээлттэй, ее тийм vv тэгье гээд л, заримдаа бvр бид нарт кофе аваад егчихнее бас. Тэгж байтал негее 5н егvvлбэртээ бvр гаршчихлаа бид гурав. Тэрнээс цаашаа юм ярьхаар харин ойлгохгvй, yes sure гээд л худлаа инээгээд сууна.

Би ярианы клуб болгон руу яг хичээлдээ явж байгаа юм шиг бэлдээд явдаг, чихэвчээ хийчихээд еерее еертэйгее Англиар юу ч хамаагvй ярьдаг, хvмvvс намайг ямар гоё дуудлагатай юм бэ гэж хэлж байна гэж тесеелдег байлаа. 2011н оны 12 сарын 30ны едер. Шинэ жилийн яг емнех едер би аавыгаа еер хvнтэй явалдаж байгааг санамсаргvй олоод мэдчиxсэн. Жаахан хvvхэд болсон процессыг тоохгvй ярьчихдаг шдээ, манай дvv тэгсэн аав бид 2 нэг эгч дээр очдог, тэр эгч тамхи татдаг, 2 хvvхэдтэй гээд надад ярьчихав. vvнийг сонсохоос емне би хэд хэдэн удаа аавыг анзаарчихсан байсан юм. Ээжийг гадагшаа гарах хооронд утасныхаа дууг хаагаад мессеж бичээд байгааг нь, энд тэнд хусаад хэрэглэчихсэн нэгжний цааснууд хэвтэж байгааг нь. Би 17 хvрэх гэж байсан юм.

Тэр vед яах ёстойгоо мэдэхгvй хэсэг гайхсан ч яагаад ч юм ээжид заавал хэлэх ёстой, ээж хохироод байгаа юм шиг санагдаад болдоггvй. Тэгээд л ээжид хэлчихсэн. Аав уурхай дээр ажилладаг болчихсон, ковшоор нvvрс татаж гаргадаг ажилтай байсан юм. Ажлаасаа нэлээн орой ирээд денгеж хаалганы гишгvvр дээр зогсож байтал ээж ааваас ‘Охин чинь ингэж яриад байна. Энэ vнэн vv?’ гэж асуутал аав ‘Тийм’ гэж хэлчихээд буцаад гараад явчихсан, тэр чигтээ. Маргааш нь шинэ жил байсан ч ямар ч уур амьсгал гэрт байсангvй. Ээж уйлаад л байсан, уйлаад л байсан. Терсен аав минь, миний хамгийн итгэж хайрлаж хvндэлж явдаг, хэзээ ч тийм зvйл хийхгvй гэж боддог байсан хvн минь яваад егсен. Гэсэн ч ээж бид 2 шууд бууж егехийг хvссэнгvй. Ээж аав руу залгана. Тэгэх тоолонд негее хvvхэн нь утсыг нь авна.

Ээжийг хэлэх хэлэхгvй аймар vгээр доромжлохыг нь би сонссон. Чи арчаагvй болохоор нехер чинь чамаас салж байгаа юм. Юу шиг юутай ч гэнэ vv. Аавыг еер дээр нь очсон цагаас хойш дуртайгаараа аашлаж байлаа. Би ч бас залгана, гэвч утасны цаана енеех хvvхэн л vргэлж байсаар байна. Ээж удалгvй дvvг дагуулаад эмээ рvv Дархан явсан. Би гэртээ гав ганцаараа vлдлээ. Ямар ч эцэг эхийн хараа хяналт байхгvй. Надад ямар ч хичээл хийх сонирхол байсангvй, бvр ямар ч. Багш залгаад Хеее чи хичээлдээ ирэхгvй юм уу гэхээр нь Явахгvй ээ гэж бvр хэлсэн. Угаасаа надад анхаарал тавих хvн байхгvй, бvгд еер еерсдийн асуудалтай болохоор. евел гэр хороололд, аз болж нvvрсний амбаарт жаахан нvvрс байсан юм.

Тэрийгээ тvлээд л гэртээ бvгчихнэ. Нарны гэрэлд гэрээсээ огт гарахгvй, орой харанхуй болохоор гарч дэлгvvрээс баахан хямдхан бэлэн гоймонгууд беенеер нь аваад тавьчихна. Бараг 7 хоногийнхоо хэрэгцээгээ авч тавичихаад едержин, шенежин унтана даа. Сэрvvн байхыг хvсэхгvй, унтвал бvх зvйлийг мартчих учраас. Идээд л унтаад л, идээд л унтаад л. Хаалга маань жижигхэн дэгээн темертэй. Тэгээд негеедхеерее дотроосоо тvгжээд байж байсан чинь нэг шене аавын найзын эрэгтэй хvvхэд согтуу хаалга балбадаг юм. Тэр муу жижигхэн дэгээ эрэгтэй хvнд юу болох вэ дээ. Тэрнээс аймар айж байсан ч цагаа тулахаар хvн зоригтой болчихдог юм байна лээ. Цагдаа дуудна шvv гэж орилсоор байгаад хеегеед явуулчиxсан. Би хичээлдээ суухгvй байсаар нэг мэдсэн Хонхны баяр боллоо. Намайг ирээрэй гэхээр нь яваад очлоо.

Очих очихдоо, сэтгэл зvйн еерчлелттэй дээр нь эцэг эхийн хараа хяналтгvй хvн чинь еерийгее огцом еерчилмеер санагдаад ёстой дуртай хурц шийдлээ хусаад л очсон. Аймар сонин буржгар хими хийлгэчихсэн дээр нь бvдvvн. Ангийнхан маань миний таргалсныг л гайхсан хvмvvс. Дvнгvvд маань асуудалтай байсан ч аз болж Англи хэлэндээ суурь сайн байсан тулдаа бас гайгvй. Хонхны баяраа далимдуулаад би аав ээжийгээ нийлvvлэх гэж оролдлоо. Аав руу залгаад ‘Ээж хонхны баяр дээр ирэхгvй юм шиг байна. Ядаж та ирэхгvй бол..’ гэсэн тэгснээ ээж рvv залгаад ‘Аав хонхны баяр дээр ирэхгvй гэнээ. Ядаж та ирэх ирэхгvй бол..’ гээд ижилхэн юм хэлчихэж байгаа юм. Тэгээд негее 2ыг чинь тааралдуулахаар боллоо. Тэр хоёрыг ирэхэд хамгийн их цочролд оруулсан юм нь миний пэндийлт л байсан байх. Би чинь бараг 84 кг болчихсон байсан юм чинь. Ашгvй тэр едер аавыг дагуулаад гэртээ харилаа.

Би хонхны баяраа дуусгаад зугаалгаар явахаар болчихсон хvн, аймар баяртай. Ам бvл буцаж нэгдээд гэртээ ирэх мэдрэмж ямар сайхан байх вэ. За ингээд л буцаад бvх юм хэвэндээ орох нь гэж бодож байсан чинь гаднаас 2 цагдаа гэрт ороод ирлээ. Аавыг гэрийн чинь гадаа уулзая гээд дуудаад байхгvй юу, юу болсон бэ яасан гээд ээж бид 2 дагаад гарах гэсэн та 2 хэрэггvй, наанаа байж бай гэдэг юм. Аймар гайхна шдээ, манай аав хэзээ ч цагдаатай орооцолдох хvн биш. Тэгсэн хэзээ хойно ааваас сонссон чинь негее хvvхэн нь аавыг миний хонхны баяр луу явах сургаар ардаас нь такситай дагаад ирчихсэн, тэгээд таньдаг 2 цагдаагаасаа аавыг гэрээс нь гаргаад ир гэж гуйсан байсан. Тэгээд л аав яваад егсен. Би тегсчихеед гэрээ нvvлгээд ээж дээрээ яваад очлоо. Ээж бvр нvднээс гартлаа турчихсан байв. Бараг л яс арьс. Салснаас нь 6н сарын л дараа шvv дээ. Ээж хааяа уурлахаараа “Чи яагаад надад тэр vед vнэнийг хэлж байгаа юм бэ? Хэрвээ чамаас ухаантай охин байсан бол надтай биш аавтайгаа ярилцах байсан юм.

Тэгсэн бол магадгvй аав чинь vлдээд манай гэр бvл ийм байдалд орохгvй байсан юм” гэнэ. Тэр vгэнд нь аймар гомдож, нойлд ороод ээжээс нуугдаж уйлсан. Би уг нь еерийг нь бодоод л vнэнийг хэлсэн, гэтэл яагаад над руу ингэж байгаа юм бол, vнэхээр миний буруу байсан юм болов уу? гэж бодон еерийгее буруутгадаг байлаа. Оюутан болоод телберийг маань аав тасралтгvй телж байсан ч тэрнээс жаахан илvvг надад цухуйлгахдаа тун дурамжхан байсан юм. Хааяа нэг шахааны ном худалдаж авах хэрэгтэй болоод ааваас менге асуухаар егье ч гэхгvй, егехгvй ч гэхгvй нэг л тийм ёозгvй. Аль болох аав ээжээс менге авахгvйхэн шиг бvгдийг еерийнхеерее болгох гэж vзнэ. Амны фигур, Англи хэл 2ынхоо ачаар би олон ажилд тэнцэж цаашаа ажиллах боломжуудаа нээж байв. Янз бvрийн л ажил хийж vзсэн. Цалингууд маань голцуу байрны тvрээсэнд явна, бас олон ч хажуу ереегеер явсан даа. Нэг удаа эхнэр нехер 2 ажиллуулдаг зусланд ажиллахаар болов оо. Манай аав ээжээс ч хегшин хvмvvс. Тэгсэн нехер нь надтай 2уулхнаа байх шалтаг яаж ийгээд л гаргаад байснаа сvvлдээ давраад гуя хас илээд явчихсан. Огцом эсэргvvцчихвэл ажилласан хугацааны цалинг маань егехгvй байх вий гэж би айгаад эвтэйхэн учрыг нь олох гэж хичээнэ.

Энэ тухай аав руу залгаад хэлтэл аав ‘Иймэрхvv зvйл хаана ч гарч л байдаг юмдее’ гээд зохицоод амьдрахаас еер яахав гэсэн маягтай намайг аргадан хэллээ. Эрэгтэй хvн эхнэрээ араар тавих байж л байдаг зvйл, эрэгтэй хvн эмэгтэй хvний биенд зевшеерелгvй хvрэх байж л байдаг зvйл. Би энэ бvгдийг vнэхээр ойлгохгvй гайхаж vзэн ядсан. Оюутан болоод удаагvй байтал аавын аав, евеегийн маань бие муудаад би яаралтайгаар евее рvv очлоо. Намайг очтол евее намайг хелдее суулгаж байгаад яг ээжийн хэлсэн шиг vгсийг надад хэлэв. “Чи айлын том нь байна даа. Тийм юмыг ээждээ хэлдэггvй юм шдээ. Чи арай ухаантай байсан сан бол байдал арай еер байх байсан юм” Эдгээр vгсийг надад хэлээд евее удаачгvй бурхан болчиxсон. Би ахиад л еерийнхее хийсэн зvйлийг vзэн ядаж уйлсан. Гэхдээ яагаад? Яагаад л гэж их асуусан.

Яагаад хэн ч тэр хvнийг буруутгахгvй, над дээр хамаг буруу нь ирж байгаа юм бол. Тэр л едер би ээжтэй биш, аавтай ярьчихсан бол манай гэр бvл ямар байх байсан бол, дvvгийнхээ аав ээжтэйгээ элэг бvтэн есех байсан боломжийг нь би тэнэгээсээ болоод алдчихсан юм болов уу. Тэр vед дvv маань 5хан настай байсан, юуны ч учир мэдэхгvй. Би ч яахав 17,18 хvрчихсэн удахгvй гэрээсээ явчих байсан хvн, магадгvй би дvvгээ енчрvvлчихсэн байх. Байж болох бvх талаас нь л бодсон. Манай найз надад нэг удаа ярьж байсан юм, терсен едреер нь аав нь оронд нь еглеений цай бэлдэж егсен гээд, тэр нь сэтгэлд vлдчихсэн. Сvvлд би найз залуутайгаа айхтар муудалцаад яг нэг ааваараа емеерvvлмээр санагдаад аав руу залгалаа.

vнэхээр аавын хэрэгцээ гараад, орон зай нь vгvйлэгдээд байсан юм. Залгаад ‘Ааваа намайг ирээд аваач тэгэх vv’ гэтэл ‘Завгvй байна. Эргээд залгая’ гээд таслачихсан. Сvvлийн тэр меч хvртэл за аав минь алдсан ч гэсэн… гээд сэтгэл дотроо зай vлдээчихсэн байсан ч юм шиг. Тэрнээс хойш аавыг сэтгэлдээ жаахан орхичихсон. Би найз залуутайгаа хэсэг амьдардаг байсан юм. Гэр бvлийн маань харилцааг мэддэг болоод ч тэр vv намайг дээрэлхдэг юм шиг мэдрэгддэг байсан. Хааяа нvцгэн шалдан шахуу байхад минь орц руу хеегеед гаргачихна. Нэг хэсэг нэлээн хеегдеж гарсан. Тэгээд л орцны хvйтэн шалан дээр сууж байхдаа ‘Хэрвээ би ээждээ vнэнийг хэлээгvй байсан бол тэгээд аав ээж 2 салаагvй байсан бол энэ хvн надад ингэж хандах байсан болов уу’ гэж бодно. Яагаад ч юм надаас болж тэр хvн бас тэгж аашилсан байх гэж бодогдоод байдаг юм.

Би еерее гэр бvлийн асуудалтай, эрэгтэй хvнд итгэж чадахаа байчихсан болохоороо ч юм уу тэр хvнд бас буруу егч чаддаггvй юм. Энэ хугацаанд миний Англи хэл улам л дажгvй болчихсон байлаа. Санамсаргvй байж байгаад Тик Ток дээр аксенттай бичлэг хийчихсэн, Солонгосууд Англиар ярихдаа, Англичууд Англиар ярихдаа гээд л баахан яриад бичлэг хийж орхичихоод буцаад ороод ирсэн чинь 2000, 3000 лаяктай болчихсон байна. Амьдралдаа авч vзээгvй коммент, лаякнууд. Тик Ток хийдэг болчихоод байж байтал удаачгvй надад ажлын санал орж ирэв, очоод уулзтал ‘Намайг юу хийж чадах вэ’ гэхэд нь ‘Англи хэлний багш мэргэжлээр тегсеж байгаа’, ‘Хобби чинь юу вэ’ гэхээр нь ‘Кино vзэх’ гэлээ.

Тэгсэн за тэгвэл хоолойтой чинь нийлvvлээд кино ярьдаг контент хийж vзье гээд яг ажилд орсон анхны едрее суугаад Тваялаятыг бичсэнээр Alimaa’s movie guide-ын эхлэл тавигдаж байсан юм. Багаасаа хvсэж байсан жvжигчин болох хvслээ Англи хэлнийхээ буянаар биелvvлээд дуртай салбартаа ажилладаг болсон. Аавтай ярихгvй нэлээд удчихсан байсан юм, ээж над руу залгаад аавыг чинь негее хvvхэн нь орхиод явчихсан гэнэ гэж байна. Надад нэг л сэтгэл уужрах шиг мэдрэмж терсен. Би тэр vед шинэ дугаар авчихсан байсан юм. Шинэ дугаараасаа аав руу залгаад, Байна уу гээд авахаар нь ярих гэсэн чинь хоолой зангираад болохгvй, уйлж байгаагаа сонсуулахгvй гээд шууд л таслав.

Яагаад ч юм цаанаасаа гомдолтой санагдаад хоолой зангираад байсан. Тэгсэн аав намайг гээд мэдчихсэн байсан. Би дvvтэйгээ тестэй дугаар авчихсан байсан болохоор л тэр байх. Намайг тасалсны дараа ааваас “Од охиноор минь юу байна” гэсэн мессеж ирсэн. Намайг дажгvй сайн явж байгааг хийдэг ажлаас минь харж сонсож л байгаа юм байна гэдгийг тэгэхэд мэдсэн. Аавын бvх хийсэн зvйл, энэ бvх хугацааны дараа хvртэл ааваараа бахархуулах гэсэн жижигхэн охины хvсэл унтраагvй хэвээрээ байсаар байгааг тэр vед л мэдэрсэн юм.

Эх Сурвалж: Чойронгоо

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!