Эрүүл мэнд

Япон бүсгүйчүүдийн гоолиг бие, цэвэрхэн царайны нууцуудаас

Эдгээр 5 дасгалыг өдөр бүр хийж байхыг Япон бариа засалч бүсгүйчүүдэд зөвлөсөн ба үүнийг Япон бүсгүйчүүдийн урт удаан амьдрал, гоолиг бие, шингэн цэвэрхэн царай зэргийн үндэс суурь хэмээн тайлбарладаг ажээ.

Дасгал 1

Дээш харж, гараа дэлгэн тайван хэвтээрэй. Гүнзгий амьсгаа авч хэвтэх хэрэгтэй бөгөөд өвдгөө нийлүүлээрэй. Дараа нь өвдгөө бага багаар дээшлүүлж, цээжиндээ хүргэхийг хичээнэ. Толгойгоо зүүн тийш эргүүлж, хацраа шаланд хүргээрэй. Харин өвдгөө нийлүүлсэн хэвээр баруун тийш эргүүлж, шаланд хүргэнэ. Энэ мэтчилэн толгой болон өвдгөө хоёр тийш сөөлжлөн эргүүлж, шаланд хүргээрэй. Тус дасгалыг 10-15 удаагийн давтамжтай хийх ба өдрөөс өдөрт тоог нь ганц нэгээр нэмэгдүүлж хийх хэрэгтэй.

Дасгал 2

 Мөн л дээш харж хэвтээд гараа алдлан дэлгэнэ. Хөлөндөө 30 см зай авч, өвдгөө нугалаарай. Гүнзгий амьсгаа аваад, зөвхөн нуруу хэсгээ дээш өргөж, байрлалаа хэдэн секунд хадгална. Буцаад эхний байрлалаа очиж, дасгалаа ахин хийнэ. 5 удаа хийхэд хангалттай.

Дасгал 3

Доош харж, гэдсээрээ газар тулж хэвтэнэ. Гараа алдлан дэлгэж, хөлөндөө 15 см-ийн зай авсан байх шаардлагатай. Тус байрлалаас нэг хөлөө дээш өргөж бөгөөд нөгөө хөлтэйгээ ээлжилж, дээш өргөж буулгана. Нэг хөлөн дээрээ 50 удаагийн давтамжтайгаар хийгээрэй.

Дасгал 4

 Босч зогсон, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваарай. Энэхүү байрлалаас нэг хөлөө арагш татан өргөж, өгзөгний дасгал хийнэ. Нөгөө хөлдөө ч мөн ээлжилж хийх бөгөөд нэг хөл дээрээ дарааллан 25 удаа хийгээрэй.

Дасгал 5

 Хөлөө нугалахгүйгээр шалан дээр суугаад хөлийн улнаасаа барьж өөр рүүгээ татна. Энэ дасгалыг хийхдээ гуяаа гэдсэндээ хүргэхийг хичээгээрэй. Тус дасгалыг хийснээр мэдрэлийн системийг тайвшруулж, стресс багасна. Мөн, нуруу нугасны булчинг суллаж амраах бөгөөд мөр, гуяын булчингуудын үйл ажиллагаа сайжирна.

Эх сурвалж: Budun

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!