Эрүүл мэнд

Корона вирусын халдвараар өвдсөн тохиолдолд дараах дасгалуудыг хийгээрэй

Энэхүү вирус нь  болон амьсгалд оролцох туслах булчингуудыг сонгомлоор гэмтээж байгааг бид бүгд мэдэж байгаа эргээд хурдан хэвийн байдалд нь ороход эмнээс гадна анхаарах хэдэн зүйл байна.

1. Түрүүлгээ харж хэвтэх
Энгэснээр уушгины доод дэлбэнгүүдийн агааржилтыг нэмэгдүүлнэ. Хэвтэхдээ ташаа хэсэгтээ 1-2 дэр эвээд өгвөл тун зүгээр шүү
2. Хаалганы голд босоо байрлалаас эхлэнэ.
Тохойгоо нугалаад шуугаа хаалганы хажуу талд 90 градусын өнцгөөр байрлуул. Мөрний урд хэсэгт суналт мэдрэгдэх хүртэл урагшаа жаахан жаахнаар ахиулан 120 градус хүртэл сунгаарай. Өдөрт олон удаа 30-60 секундын турш
3. Амьсгалын дасгал 
Хамраараа амьсгалаа аваад амаараа гаргана. Эхэндээ амьсгал авахад өнгөцхөн бас цээжээр өвдөж магадгүй бага багаар нэмээд байвал аяндаа хэвийн байдалдаа орно. Шаар мөн үлээгээрэй. Уушиг чинь лав баярлана шүү
4. 90/90 байрлалтай өрцний дасгал 
Шалан дээр хэвтээд хөлөө сандал дээр тавьна. Нэг гараа гэдсэн дээрээ, нөгөө гараа цээжний дээрээ тавиад аажмаар гүнзгий амьсгалаа аваад гэдсээ агаараар дүүргээд дараа нь амьсгаагаа гаргаад давтана. Амьсгал авахдаа нуруугаа хотойлгохгүй байхаа мартуузай. 5-10 минутын турш хийнэ.
5. 4 хөллөөд амьсгалын дасгал хийх 
Нуруугаа шулуун эхлээд амьсгаагаа авахдаа нуруугаа тааз руу чиглүүл. Давталт бүр нь ~ 10 секунд үргэлжилнэ.
Дэмтэй шүү ядаж нэгийг нь ч болтугай оролдоод үзээрэй.
( бүр залхуураад байвал ядаж доошоо харж хэвтээд залхуураарай, шаар үлээгээд ч залхуурч болно шүү)

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!