Эрүүл мэнд

Ямар ч тос хэрэглээд эдгээж чадаагүй хөлийн яс ургалтын асуудлыг маш хялбар аргаар эмчилж чадсан

Хөлний эвэр эрэгтэйчүүдээс илүүтэйгээр эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог эмгэг бөгөөд гол төлөв бариу гутал, хөлд тав тухгүй гутал өмссөнөөс хөлөнд их хэмжээний шохойжилт үүсгэн аажмаар ясжин нягтарч хатуурдаг эмгэг юм.

Хөлний эвэр нь тийм ч зовиур шаналгаатай байдаггүй ч хүний гадаад үзэмж, наад зах нь таарах гутал олдохгүй байх, тэрнээсээ болж зовиурлах гэх мэтчилэн таны амьдралын чанарт ихээхэн нөлөөлдөг.

Мэдээж хөлний эврийг эмчлэх гол арга бол мэс заслын арга байдаг хэдий ч бид та бүхэнд ямар нэгэн өвдөлтгүйгээр, мэсгүйгээр байгалийн гаралтай, уламжлалт аргаар хэрхэн шохойжилтыг багасгаж болох талаар мэдээлэл хүргэж байна.

Лаврын навчтай цай бэлтгэж уух

  • Орой унтахаас өмнө 300 мл усанд нэг хоолны халбага нухсан лаврын навч хийгээд 5 минут буцалгана.
  • Буцалгасны дараа хөргөгчинд хийлгүйгээр өөрөөр нь хөргөж орхино.
  • Маргааш нь бүхэл өдрийн турш энэ бэлтгэсэн цайгаа бага багаар шимэж уугаарай.

Гол нь нэг дор бүгдийг ууж болохгүй гэдгийг санах нь чухал. Ингэж 7 хоногийн турш бага багаар тасралтгүй уугаад 7 хоног завсарлаад 7 хоног уугаад гэх мэтчилэн 2 сар хэрэглээрэй. Ингэж байн байн ууснаар шээсээр дамжин биеийн илүүдэл давсны хэмжээ гадагшилж, хүний биед үүссэн шохойжилт багасан, үе холбоосны үрэвслээс сэргийлдэг байна.

Хамгийн гайхалтай нь та энэ аргыг тусламжтай яс ургах буюу тулай өвчнийг ч гэсэн эмчлэх бүрэн боломжтой юм. Хэрэглэж эхлээд эхний арав хоногт л мэдэгдэхүйц өөрчлөлт мэдрэгдэн, 2 сар гэхэд хөлний шохойжилт, эвэр бүрэн арилдаг ажээ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!