Эрүүл мэнд

Нойр булчирхайг Хятадууд унтаж байгаа бар сэрээж болохгүй гэдэг. Тос хэтрэх юм л бол унтаж байгаа барыг сэрээж догшруулдаг

Заримдаа сошиалд хүүе гэхийн зуургүй буруу мэдээ их тархах юмаа. Өглөөдөө шар тос идэх сайн гээд хүн болгон иддэг бололтой. Шар тосны ач тусыг бол биширмээрээ, гайхалтай. Гэхдээ биеийн онцлогоо бас бодож хэрэглээрэй гэмээр байнаа. Хэрэв нойр булчирхай өвддөг, цөс өтгөрөлттэй, цөсний чулуутай бол өглөөдөө өлөн дээрээ бүү хэрэглээрэй.

Мөн жаахан хүүхдэд бас өдөр бүр өгвөл хэрэггүй л болов уу, ханиад томуутай үед нь аарцанд нь хийж өгөх, хөл гарт нь массажлах зэргээр хэрэглэвэл дээр байх. Нойр булчирхайн архаг үрэвсэлтэй, элэг хатууралтай нэг эгчээс ярилцлага авч байхад өглөөдөө өлөн дээрээ турах зорилгоор хар кофетой уудаг байсан байна лээ, уугаад 20 иод хоноод л ужиг өвчин нь хөдөлсөн байсан.

Аливаа зүйлийн тунг битгий хэтрүүлээрэй.

Нойр булчирхайг Хятадууд унтаж байгаа бар сэрээж болохгүй гэдэг юм билээ. Тос хэтрэх юм л бол унтаж байгаа барыг сэрээж догшруулдаг буюу нэгэнт уурссан бар номхордоггүй гэж сэрэмжилдэг. Нойр булчирхай яг тэр барыг сэрээхтэй адилхан бөгөөд нэгэнт хурц үрэвсээд ирвэл дарагдаж эмчлэгдэх гэдэг зүйл нь амаргүй байдаг шүү. Харин аргалаад байвал чимээгүйхэн өвчинөө сэдрээхгүй яваад л байдаг эрхтэн бол нойр булчирхай байдаг. Мөн хүүхэддээ сайн гээд сүүлний өөх бялбайтал нь хөхүүлдэгээс болоод үнэндээ хүүхдүүд ходоод муутай болох суурь эхлэж байгаа санагдаад байдаг юм.

Та өөрөө ходоод өвддөг бол өдөр бүр сүүлний өөх том томоор нь идээд үзээрэй бас л өөх тос ш дээ ялгаагүй. 6 сартайд нь ходоодны шүлтлэг орчин бий болоогүй байхад тэр жаахан хүүхдэд махтай бантанд оруулдагаа бас бодмоор л юм. 8 сартайгаас нь хүүхдэд ходоодны хэвийн орчин бий болдог байгаа. Бүүр хасаж болохгүй хэтрүүлж болохгүй хэрэглээ бол өөх тос байдаг. Судлаад үзээрэй дээр үед хүйтэнд олон цагаар малдаа явахдаа үмх шар тос цайнд хийж уучаад явдаг байсан бөгөөд 5 цулын буюу дотор хийг дарах зорилгоор хэрэглэдэг байсан байгаа. Ядаж 7 хоногт 3 өдөр юм уу хэрэглэж байвал. Элэг ходоод, цөс, нойр булчирхайн өвчлөл ихтэй орон шүү дээ аливаа зүйлд бас бодолтой хандаж байгаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!