Хоолны жор

Хонь, үхрийн гүзээгээр амтат хоол хийж сурцгаая

Хонь үхрийн гүзээ нь малын хамгийн амттай бас тэжээллэг хэсэг. Хонь гаргаж, гэдэс чанахад хүүхдүүд гүзээг нь л түрүүлж иддэг. Тэгэхээр тэжээллэг энэхүү дайвар бүтээгдэхүүнийг нэг хоёрын зэргийг цэвэрлэхэд асуудал гарахгүй. Харин олон тооныхыг бол хэцүү. Угааж цэвэрлэх хүнд ажлыг хялбаржуулснаар гүзээгээр төрөл бүрийн хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

ХОНЬ, ҮХРИЙН ГҮЗЭЭ НЬ МОНГОЛООС БУСАД ОРОНД ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАХАНД ТООЦОГДДОГ

Хятад хоолны газрын ганц орлоготой хоол бол гүзээний салат. Сайхан цэвэрлэж амталсан тэр л хоол монголчуудад илүүтэй таалагддаг.

Харин Монголчууд гүзээтэй шөлөөр настан буурлуудаа дайлж, тамир тэнхээг нь сэлбэдэг юм. Эдгээрээс гадна дотор гэдэсний шөлийг цус төлжүүлэх, төмөр, иодын дутагдлаас сэргийлэх, ядаргаа тайлах зорилгоор өргөн хэрэглэдэг. Энэ мэтчилэн дотор гэдэсний ид шидийг дурдаад байвал дуусахгүй нь ээ. Тиймээс долоо хоногт ядаж нэг удаа, гэдэс дотор, толгой шийр идэж, биеийнхээ эрдэс бодис, амин дэмийг нөхөөрэй.

Тэгвэл хонь, үхрийн гүзээгээр хийх амтат хоол

Үхрийн гүзээний салат

Орц:

Үхрийн гүзээ – 200 гр
Ногоон огурцы эсвэл дарсан огурцы – 60гр
Лууван – 50гр
Улаан сонгино эсвэл ногоон сонгино – 20гр
Гүнжидийн тос – 7мл
Гүнжидийн үр – 2гр
Шар буурцагийн цуу – 15
Хар чинжүү – 0.1
Бага зэрэг давс

Хийх аргачлал:

1. Үхрийн гүзээгээ сайтар угааж цэвэрлээд битүү чанагчид 30 минут (битүү чанагч байхгүй бол зөөлөн гал дээр таглаатай саванд 1 цаг 30 минут чанана) болгоод хүйтэн усаар сайтар угаана. Маш нарийхан савхан хэлбэртэй хэрчинэ.
2. Өргөст хэмх, лууван, сонгиноо нарийн савхан хэлбэртэй хэрчээд бүх орцоо холиод шингэн амтлагч, болон ааг амтлагч-аар амталж сайтар хутгаад таваглан гүнжидийн үр цацна.
3. Хүсвэл нунтагхар чинжүүний оронд гучугару (хатааж нүдсэн халуун улаан чинжүүний үйрмэг) хийж болно.

Үхрийн гүзээний ороомог

Орц:

Үхрийн цэвэрлэсэн гүзээ – 300 гр
Бусад үхрийн дайвар мах – 200 гр
Гурвалжин будаа – 70 гр
Үрлэн перец – 2 гр
Давс – 5 гр
Төмс – 150 гр
Лууван – 50 гр
Цэцэгт байцаа – 30 гр
Улаан лооль – 20 гр
Цоохор майлз – 20 гр
Сармис – 3 гр
Лоолийн нухаш – 20 гр
Улаан чинжүү – 30 гр
Улаан перец – 2 гр
Цөцгий – 30 гр
Ургамлын тос – 35 мл

Хийх аргачлал:

1. Үхрийн зүрх, бөөр, элэгийг цэвэрлэн болгон бага зэрэг усанд хагас болгож авна. Ямарч амтлагчгүй гээр чанах.
2. Дутуу чанасан дайвар махнуудаа машиндана. Бүдүүн шүүрээр нэг удаа.
3. Гурвалжин будаагаа сайтар угааж цэвэрлэн тос, давсгүйгээр агшаана.
4. Машиндсан дотор мах, гурвалжин будаагаа хольж багсран сонгино, давс, хар чинжүүгээр амт тааруулна
5. Цэвэрлэсэн гүзээндээ бэлэн шанзыг ороож хүнсний утсаар боогоод 2-3 удаа усыг нь сольж чанасны дараа лаврын навч, няцалсан сармис, сонгинын хальстой хамт 1.30 -2 цаг зөөлөн гал дээр чанана.
6. Төмс, лууванг сармис хэлбэртэй хэрчиж чанан халаасан хайруулын тавганд масло хийж төмсний гадна талд хайрс тогтоон дундаас дээш галаар бага зэрэг шарж өгнө.
7. Халуун усанд шазалсан улаан чинжүү, цоохор майлз, улаан лоолийн хальсыг авч, бутлагчаар бутлан нухаш хийж хуурсан улаан лоолийн нухаш дээр нэмж зөөлөн галаар буцалгаад дээр нь цөцгий хийж сүмс бэлтгэнэ.
8. Цэцэгт байцааг давстай усанд шалзалан гүзээний ороомог, хуурсан төмс лууван, сүмсний хамт таваглана.

Хонины гүзээний Үдмэг

Орц:

Хонины бүтэн гүзээ – 1ш
Хонины хааны зураа мах – 300гр
Хонины элэг – 1ш
Сэмжний өөх – 120 гр
Өлөн гэдэс – 200 гр
Шар лууван – 300 гр
Шар манжин – 300гр
Бор мөөг – 100 гр
Бөөрөнхий сонгино – 70гр
Жууцай – 40 гр
Сармис – 5 хумс
Лаврын навч – 5ш
Бөөрөнхий хар чинжүү – 6ш
Цагаан гаа – 15 гр
Одон гоньд – 1ш
Нунтаг хар чинжүү – 0.3
Давс – Амтлах хэмжээгээр

Хийх аргачлал:

1. Цэвэрлэсэн шинэхэн гүзээний үсийг дотогш харуулан дэлгэж дотор нь сэмжээ дэлгэн тавиад дээр нь нарийн уртааш нь хэрчсэн хонины далны мах, элэг, бор мөөг зэргийг сонгино, сармис, хар чинжүү, жууцай, цагаан гаагаар амтлан хийж амсарыг битүүлэн гадна талаас нь урт хэлбэрт оруулан цэвэрлэсэн өлөн гэдсээрээ сайтар боож өгнө.
2. Буцалж буй усанд хийж дээрээс нь одон гоньд, лаврын навч, бөөрөнхий хар чинжүүг хийж зөөлөн гал дээр 1.5 – аас 2 цаг орчим чанана.
3. Гүзээний үдмэгийг болохоос 40 минутын өмнө шар манжин лууванг шөлөндөө хийж болгоно.
4. Болсон гүзээний үдмэгийг гаргаж хувилан хэрчиж шөлөнд нь чанасан ногоотой таваглах ба халуун шөлийг амтлагч ногоонуудаас шүүж дээр бага зэрэг ногоон сонгино, цуугаар амтлан дүрлэг шөл болгон хэрэглэнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!