Эрүүл мэнд

Энэ цэвэрлэгээг жилд нэг удаа хийгээд байвал хүний биед шингэсэн хорыг бүрэн туудаг

Хор туух эмчилгээнд жаахан тэвчээр шаардана.

  1. Хонины гүзээ аваад давсгүйгээр маш сайн чанана.
  2. Тэгээд шөлийг нь ууна.
  3. Энэ нь чиний биед байгаа булчирхайнуудад шингэсэн хоруудыг зайлуулдаг юм.
  4. Гүзээгээ бага багаар зажилж иднэ.

Үүнийг нэг өдөр өөр ямар ч хүнс хэрэглэхгүйгээр хийнэ.

Маргааш нь элэгнийхээ хорыг гаргахын тулд хонины шинэхэн элгийг давсгүй чанаад шөлийг нь ууж элгийг нь зажилж иднэ.

  1. Элгээ хагас болгож чанана.
  2. Ингэвэл элэг элэгнийхээ хорыг түлхэж гаргадаг юм.
  3. Цөс бас хамт цэвэрлэгддэг. Энэ үед бага зэрэг гүйлгэдэг. Тиймээс амрах үедээ хийвэл аятай.

Маргааш нь өтгөн гарах нь гайгүй болно.

Гурав дахь өдөр нь шинэ хонины давс багатай шөл уухад болно. Учир нь цэвэрлэгдэж тамирдсан биеэ тэтгэж байгаа хэрэг. Ингээд дөрөв дэх өдрөөс ямар ч хоол хорихгүй болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!