Гоо сайхан
Нүүрийг чангалж дээш өргөх, нүүрний бүх булчинг ажиллуулах гайхамшигт ганцхан дасгал
Хүний нүүр тухайн хүний талаар маш их зүйлийг хэлж чадна. Мэс заслын оролцоогүйгээр энэхүү дасгал нь байгалийн гоо үзэсгэлэнг сэргээх, хөгшрөлийн илрэлийг багасгах, нарийн үрчлээг арилгах, нас ахих тусам суларч, унжсан, нимгэрч буй нүүрний булчинг чангалах боломжийг олгодог.
- Дасгал эхлэхээс өмнө амьсгалаа гарга. Дараа нь хамраараа гүнзгий амьсгаа аваад 5 секундийн турш амьсгалаа бариад аажмаар дахин гаргана.
- Халбагаа хоёр уруулынхаа хооронд зуу. Уруул дотогшоо эргэж, зураг дээр хэрхэн харагдаж байгааг анзаараарай.
- Амьсгалахдаа халбагаа дээш өргөж, доод эрүүгээ чангал, инээмсэглэж, хацраа дээшлүүл. Энэ байрлалд 2 секунд барина.
- Амьсгаагаа аажуухан гаргаж, нүүрээ 2 секунд амрааж, уруулаа дотогшоо эргүүлсэн халбага хэвээр зуусаар байна.
- Дасгалыг дор хаяж 20 удаа давтана.