АмьдралДэлхий дахиндЭрүүл мэнд

New Normal буюу ковидын цаг үетэй зохицон амьдрахад хэрэгтэй 7 зүйл

Бидний өдөр тутмын амьдралд амны хаалт, бээлий, гар ариутгагч зэрэг нь салшгүй холбоотой болжээ. Гэхдээ эдгээрээс гадна New Normal цаг үед бидэнд зайлшгүй хэрэгтэй ийм зүйлс байгааг доор дурдаж байна.

                                            1. Ариутгагч гишгүүр

Disinfecting Mat буюу ариутгалын гишгүүр нь гэрт ороход хамгийн хэрэгтэй зүйл юм. Энэ нь энгийн нэг гутлын гишгүүрээс ялгаатай. Уланд наалдсан нян, хог бохирдлыг маш сайн цэвэрлэж өгдгөөрөө ялгаатай. Бид гэртээ ороод бараг бүх зүйлээ угааж цэвэрлэж, ариутгадаг мөртлөө хамгийн чухал зүйл болох гутлаа цэвэрлэхээ мартдаг шүү дээ.

 

                                           2. Маскны гэр

Амны хаалтгүй явна гэж байхгүй энэ цаг үед цэвэрхэн, амар байдлаар цүнхэндээ авч явах арга нь амны хаалтны гэр юм. Маш олон өнгө загвартайгаар зарагдаж эхэлсэн бөгөөд заавал байх зүйлсийн нэг гарцаагүй мөн.

 

                                          3. Агаарын вакцин

Нян устгаж, агаар цэвэршүүлж, үнэргүйжүүлж, чийгшүүлж, тоосонцор шүүх 5 чухал үйлдлийг нэг дор хийдэг төхөөрөмж таны гэрт хамгийн хэрэгтэй. Зөвхөн Ковид гэлтгүй агаарын бохирдол, ханиад томуу, харшил, тоос шороо их байдаг манай нөхцөлд байнга хэрэглэснээр өвчин эмгэг, халдвар, харшлаас сэргийлэх боломжтой юм. Технологиор тэргүүлж буй Япон улсад үйлдвэрлэсэн Virus Washer гэх төхөөрөмжийг манай улсад албан ёсоор оруулж ирсэн байна. Гэр, сургууль, эмнэлэг, ажил, олон нийтэд үйлчилдэг бүх төрлийн байгууллагууд авч ашигласнаар халдваргүйжүүлсэн агаараар амьсгалж, санаа зовох асуудалгүй болох юм.

                                           4. Технологийн чухал хэрэгслүүд

Утас, таблет, лаптоп, компьютер, ухаалаг цаг, том зурагт гээд харилцаа холбоо, энтертайнмент хэрэгцээгээ сайтар хангахгүй бол болохгүй. Бусадтай холбоо тогтоох, ажлаа хийх, кино нэвтрүүлэг үзэж, дуу хөгжим сонсох зэрэгт өөрт хамгийн амар, хялбар, чанартай төхөөрөмжүүдийг сонгож ашиглаарай.

                                         5. Хувийн аяга таваг, халбага сэрээ

Одоо нэг зүйлийг дамжуулж хэрэглэнэ гэдэг ойлголт үгүй болж байгаа энэ үед та өөрийн халбага сэрээг байнга биедээ авч явж хэвшээрэй. Мөн хуванцар биш модон, хулсан, өөрийн гэсэн даавуун гэр бүхий эко сонголт хийж байвал байгаль дэлхийд тун ээлтэй.

                                          6. Дугуй

Олон нийтийн унаагаар үйлчлүүлэхэд эрсдэл өндөр үед хувийн унаагаараа, нэг бол дугуйгаар зорчих нь зөв юм. Эрүүл мэнд, байгаль орчин, түгжрэлд орохгүйг нь бодоод үзэхэд яалт ч үгүй өвлөөс бусад цаг үед дугуй хамгийн зөв сонголт байх болжээ. Дугуйн борлуулалт ч ихээхэн өссөн мэдээ бий.

                                          7. Амин дэм, хэрэгцээтэй эрдэс бодис

Зөвхөн өвдвөл, ядарч сульдвал эм тан, амин дэм авч уудаг цаг үе өнгөрч, хүмүүс өөрт хэрэгцээтэй янз бүрийн амин дэмийг хэрэглэж, бие махбод, дархлаагаа дэмжих болжээ. Ингэснээр аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, туссан ч дархлаа сайн байж, хурдан эдгэрэх боломжтой болж байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!