Сонин хачин
Буянаа гөвдөг учир хийж болохгүй үйлүүд
Буянаа гөвдөг учир хийж болохгvй vйлүүд
- Аягаа хөмөрч тавьдаггүй
- Араг сандайлж суудаггүй
- Алга хоосон ташдаггүй
- Амьтан тамалж зовоодоггүй
- Авдар сав онгорхой хаядаггүй
- Арцны галыг үлээж унтраадаггүй
- Архадын ёроол хоосолдоггүй
- Аянчин гийчинг aд үздэггүй
- Босгон дээр суудаггүй
- Болсон идээнээс өнгөрдөггүй
- Багана хоорондуур гардаггүй
- Бүс малгайгаа сольдоггүй
- Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй
- Бypyy гараар хvнд юм өгдөггүй
- Буцааж тус нэхдэггүй
- Буйран дээрээ гишгэдэггүй
- Буурлын минь ёс жаяг ийм
- Дааганд ам гардаггүй
- Даланд шүд хүргэдэггүй
- Даарсан ч галд ээдэггүй
- Давсгүй цай ууснаа хэлдэггүй
- Малгай давхарлаж өмсдөггүй
- Малиа тулж босдоггүй
- Манцуй хээр хаядаггүй
- Матаас хов зөөдөггүй
- Манyyсын ёс жаяг ийм
- Голд буртаг угаадаггүй
- Галд хог шатаадаггүй
- Гас мод хатгаж хаядаггүй
- Гэрээ бypyy төгөөлдөггүй
- Нохой зайдалж морддоггүй
- Ном судар дэлгэж орхиддоггүй
- Навч цэцэг тасдаггүй
- Настны өмнүүр цахилдаггүй
- Нутгийн минь ёс жаяг ийм
- Саваа мод барьдаггүй
- Салаагаараа юм өгдөггүй
- Сар өдөр товлодоггүй
- Санаснаа бүтсэнд тооцдоггүй
- Сав хоосон буцаадаггүй
- Сахиусаа газарт унагаддаггүй
- Сэтэрхий зүү хадгалдаггүй
- Сэтгэлийн минь ёс жаяг ийм
- Хаалгаа алдалж зогсдоггүй
- Хайч ангайлгаж тавьдаггүй
- Хар ус хүн рүү цацдаггүй
- Хангайн буянт чамладаггүй
- Харанхуйд хэрүүл хийдэггүй
- Халаасаа эргүүлж явдаггүй
- Хавшиж эмхээ зуудаггүй
- Хажуулдаж хэвтэж хоол иддэггүй
- Хаадын минь ёс жаяг ийм
- Хyтганы ир дээш нь харуулдаггүй
- Хуувангийн бахуу тэвэрдэггүй
- Хулхайн идээнээс амсдаггүй
- Хуудуутай үгэнд итгэдэггүй
- Холын хүнийг хоосон хонуулдаггүй
- Ховын үгээр хоол хийдэггүй
- Хүний өмнөөс үнс гаргадаггүй
- Хүүхдийн зулай тэмтэрдэггүй
- Хөгшдийн минь ёс жаяг ийм
- Усанд цагаа оруулдаггүй
- Улаа хүүхдэд үзүүлдэггүй
- Уул овоонд хог хаядаггүй
- Ульдаг нохой тэжээдэггүй
- Усны эхэнд гэрээ барьдаггүй
- Унаганы зэл дээгүүр алхдаггүй
- Урт настай амьтан алдаггүй
- Уpyyгаа харсан сав бэлэглэдэггүй
- Угийн минь ёс жаяг ийм
- Толгойгоо cалаавчилдаггүй
- Толь бүтээлэггүй хонуулдаггүй
- Тогоо шанага нийлүүлж хонуулдаггүй