Мэдээ

ӨГЛӨӨ БҮР ЭДГЭЭРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭЭД ХЭВЛИЙН ӨӨХИЙГ ХАЙЛУУЛААРАЙ

Олон хүмүүс биеийн жиндээ ялангуяа хэвлийн таргалалтандаа санаа зовдог. Эрүүл мэндийн талаасаа авч үзвэл биеийн жиндээ биш харин дотор өөхлөлт хэр их байна вэ гэдэг л санаа зовоох асуудал юм.

Илүүдэл өөх нь чихрийн шижин, зүрхний шигдээс, сэтгэлийн хямрал гэх мэт олон таагүй нөхцөл байдалд хүргэдэг.

Яарах хэрэггүй

Өглөө ажил, хичээлээсээ хоцрохгүй байхыг хичээж яарах үедээ хүн стресст ордог бөгөөд энэ үед үүнийг хариуцдаг кортизол даавар таны биед нэмэгддэг байна. Судалгаанаас харахад энэ нь таны хэвлийн хэсэгт жин нэмэхэд хүргэдэг гэжээ. Тиймээс өглөөдөө тайван байхыг хичээгээрэй.

Хөнгөхөн дасгал хий                                                                                           

Дасгал хийх нь жингээ хасах хамгийн сайн аргуудын нэг. Харин өглөөд дасгал хийх нь эрч хүчээ сэргээх эа үүсвэр болж чаддаг. Мөн нэмэлтээр хэвлийн булчин чангалах дасгал хийвэл илүү үр дүнтэй байх болно.

Өглөөний хоолондоо уураг, эслэг агуулсан зүйлс идээрэй                             

  Судалгаанаас харахад уураг сайн хэрэглэх нь хэвлийн өөхөө багасгахад тусалдаг гэсэн байна. Өглөөний хоолондоо мах, загас, өндөг шош зэргийг заавал хэрэглээрэй. Түүгээр ч зогсохгүй өөр нэг судалгаагаар эслэгийн хэрэглээ нэмэгдэх нь хэвлийн өөхийг шатаахад эерэг нөлөө үзүүлдэг болохыг харуулжээ. Маалингын үр, брокколи, авокадо нь эслэгийн маш сайн эх үүсвэр байдаг.

Шүүсний оронд ус уух хэрэгтэй                                                                         

Зарим хүмүүс өглөөд жимсний шүүс уудаг. Энэ нь шингэн фруктозоор дүүрэн байдаг учраас хэвлийн өөхийг нэмэгдүүлдэг байна. Мөн зарим судалгаагаар чихэрлэг ундаа нь элгийг өөхлүүлдэг болохыг харуулжээ. Тиймээс шүүсний оронд ус ууж байгаарай.

Ногоон цай уугаарай 

Өдрийг аяга кофегоор эхлэх нь өглөө хэрэгжүүлдэг зүйлсийн салшгүй нэг хэсэг ч гэлээ ногоон цайгаар солих нь зүйтэй болов уу. Энэ нь кофены адил кофеинтой бөгөөд антиоксидант, эпигаллокатехин галлат (EGCCG) зэргийг агуулдаг ажээ. Судалгаанаас харахад EGCCG нь гэдэсний өөхийг арилгахад маш их нөлөө үзүүлдэг байна.

Өдрийн хоол гэртээ бэлдээрэй                                                                   

Ингэснээр та өдрийн турш илчлэгийн хэрэглээгээ хянах боломжтой юм. Бид үдийн цайгаа гадуур уух үедээ төлөвлөж байснаасаа илүү их илчлэгтэй зүйлс хэрэглэдэг байна. Идэж буй зүйлээ хянах нь өөхийг шатаахад ихээхэн тус болно.

Хангалттай унтах                                                                                     

 Судалгаанаас харахад хангалттай унтахгүй байх нь жин нэмэхэд хүргэдэг бөгөөд үүнд хэвлийн өөх ч хамаатай юм.

Ажилруугаа алхах эсвэл дугуйгаар явах                                                           

Алхах, дугуй унах зэрэг нь хэвлийн хөндийн өөхийг шатаах сайн арга юм. Тиймээс ажил, сургууль руугаа явахдаа автобусанд сууж, жолоо барихын оронд алхаж эсвэл дугуй унаж байхыг хичээгээрэй.

Эх сурвалж: Brightside

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!