Мэдээ

Таны нүүрний гоо сайханд хэлний байршил хэрхэн нөлөөлдөг вэ

Давхар эрүү нь биеийн жингийн илүүдэл, хөгшрөлт, генийн улмаас үүсэлтэй байдаг. Өөр нэгэн шалтгаан байдаг нь: Энэ нь хэлний буруу байрлалаас хамаардаг аж. Энэ сайхан шинж чанараас ангижрах боломжтой болсон нь сайн мэдээ юм. Чанга арьстай, залуу хүмүүсийн хувьд энэ бол асуудал биш л дээ. 

Бид та бүхэндээ хэлнийхээ байршлыг засах замаар, мөнхөд залуугаараа харагдах эрүүнийхээ гоо сайхныг авч үлдэх боломжийг танилцуулж байна.

Давхар эрүү нь бидний хүзүү болон эрүүг холбодог платисма булчингийн сулрал гэж ойлгож болно. Энэ нь суларснаар бидний эрүүний доор өөх том хуримтлагдаж давхар эрүүг үүсгэдэг. Мөн хэлний буруу байрлал нь тухайн булчинг сулрахад нөлөө үзүүлдэг нь батлагджээ. Мэргэжилтнүүд хэлний зөв байрлалыг дагаж мөрдвөл давхар эрүүгээ арилгах боломжтой талаар зөвлөжээ. Үүний талд дараах дасгалуудыг хийж хэвшээрэй.

ДАСГАЛ 1

  1. Хэлний үзүүрийг хотойлгон, дээд шүдний харалдаа, тагнайндаа тулгаж байрлуулна
  2. Хэлний үзүүрээс бусад хэсэг дээд тагнайнд наалдсан байна
  3. Ам хаалттай, хэвийн амьсгална.

Хэлний зөв байрлал бол хэлээ үргэлж амныхаа дээд хэсэгт, зурагт үзүүлсний дагуу аман доторх гуравны нэг дээр үзүүрийг нь өргөж байршуулах юм. Хэдэн удаагийн дасгалын дараа хэлээ зөв байрлалд байршуулж сурна гэдэгт итгэлтэй байна.

ДАСГАЛ 2

Хэрэв та өмнөх дасгалыг хийж чадахгүй байвал энийг оролдоод үзээрэй.

  1. Та “Н” үсгийг хэлээд үзээрэй. Тагнай, хэлний тэр байрлал бол зөв байрлал юм.
  2. Энэ байршлаасаа хэлний арын хэсгийг, тагнай руугаа сорж байрлуул
  3. Хэлийг тагнай руу дээш нь татсан байдалтай барьж өгнө.
  4. Бүхий л үед энэ байрлалаар хадгалвал, таны царайны төрх алдагдахгүй

ДАСГАЛ 3

Өөр нэг дасгал хийж үзье.

  1. Бохь аваад дээд шүднийхээ арын хэсгээс хойшоо хүртэл тараана
  2. Дахин зажилж тараан үүнийг давтан давтан хийнэ
  3. Дууссаны дараа та үүнийг дахин зажил 2-р үйлдлийг дахин давтаж хийнэ

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!