Дэлхий дахинд

Путин ирэх сард иргэдээ 10 хоног цалинтай амраахаар боллоо

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ковид-19-ийн халдварын улмаас тавдугаар сарын 1-10-ны өдрүүдийг бүх нийтийн амралтын өдрөөр зарлалаа.

Эдгээр өдрүүдэд иргэд цалингаа бүрэн авах боломжтой байх юм.

ОХУ-ын Хэрэглэгчдийн эрхийн төлөөх Роспотребнадзор байгууллагын тэргүүн Анна Попова дээрх саналыг гаргасан байна. Тэрбээр тавдугаар сарын баярын өдрүүдийг дундаа ямар нэг ажлын өдөргүй болгох саналыг Путинд тавьжээ.

ОХУ-д тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд /Тавдугаар сарын 1 “Хөдөлмөрчдийн баяр”/, мөн тавдугаар сарын 8-10-ны /Тавдугаар сарын 9 Ялалтын баяр/ өдрүүдэд бүх нийтээр амрахаар байна. Эдгээр амралтын өдрүүдийг дунд нь завсаргүй болгосноор халдварын тархалтыг тогтворжуулах боломжтой гэж үзсэн байна.

Эх сурвалж: ВВС

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!