Бизнес

Хятад улсыг хамгийн их ресторантай орон гэж Хятадын тэрбумтан Лю Синь хэлсэн байдаг. Тэрээр өөрийн бизнесийн гарааг эндээс эхэлжээ

Бусдыг дууриах уу?
Хятадын Мүгдэн хотын иргэн 24 настай ядуу ачигч эр худалдаа гэдгийг огт мэдэхгүй нэгэн байв. Эхлээд Лю Синь ногоо, загас, хувцас худалдаж үзэв. 2 жилийн туршид тэрээр ердөө 7000 юаны ашиг олсон байна. Энэ ашгаараа нэгэн бяцхан зоогийн газар байгуулжээ. Эхнэр нь муугүй хоол хийдэг болохоор тэрээр зоогийн газар байгуулахаар шийдсэн юм. Гэвч тэдний энэхүү оролдлого нь талаар болж хамаг мөнгөө үргүй цацав. Лю аргагүйн эрхэнд дахиад л худалдаа хийж эхэлсэн байна. Түүний худалдан авагч нар ихэвчлэн гуанз рестораны эзэд байлаа. Яагаад эд нар хийж болоод байгаа зүйлийг би хийж чаддаггүй билээ гэсэн бодол Лю хөвгүүний ухаан санаанд байнга уяатай байлаа.
Хамгийн гол нь бусдыг дууриах биш харин өөрийн гэсэн онцлогтой байх хэрэгтэй юм байна гэсэн оношлогоог Лю Синь эцсийн бүлэгт хийжээ.
Төмсний ид шид
Хятадын зүүн хойд нутагт Бяцхан төмс хэмээх нэгэн сортын төмс ургадаг байжээ. Тэр төмс ердийн төмснөөс жижигхэн боловч маш их витамин агуулдаг төмс гэдгийг нэгэн сэтгүүл дээрээс тэрээр олж харсан байна. Ийнхүү Бяцхан төмс нэртэй хоёр дахь зоогийн газраа нээхэд Лю ердөө 3000 юаны хөрөнгө оруулалт хийв. Төмсний нэг порц хоолыг 10 юанаар үнэлээд, дээр нь тус бүр 1 юаны үнэтэй бин дагуулж өгөхөөр тэр тооцоолсон байна. Нэг порц хоолыг хоёр хүн идэхэд хангалттай цадахаар байлаа. Түүний хоолны цэсэнд шарсан төмс, чанасан төмс, жигнэсэн төмс, буурцагтай төмс, махтай төмс, ногоотой төмс гээд л 150 гаруй төрлийн төмсний хоол байдаг байлаа. Удалгүй Мүгдэн хотод Бяцхан төмс гэдэг маш сайхан хоолтой зоогийн газар байна гэсэн яриа ам дамжсаар нэг мэдэхэд 2 жил өнгөрлөө. Энэ хугацаанд Лю Синь 2 сая юаны ашиг олсон байлаа.

Зураг дээр: Бяцхан төмс сортыг саримстай харьцуулан үзүүлсэн байдал:

Хятадын тухай сонирхолтой 30 баримт
Төмс бизнес болж хувирсан нь
1995 онд түүний зоогийн газрын түүхий эдийн нөөц хүрэлцэхээ байж эхлэв. Учир нь үйлчлүүлэгч ихсэхийн хирээр төмсний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн байна. Гэтэл тариачид энэ сортын төмсийг тариалах сонирхол тэр болгон байхгүй тул цөөхөн хэдэн нийлүүлэгч нарынх нь тариалсан төмс зоогийн газрынх нь хэрэгцээг хангах боломжгүй байлаа. Иймд Лю Синь өөрөө энэхүү төмсийг тариалахаар шийджээ. Анхны жил тэрээр 1,5 сая юань зарлагдав. Төмс гэдэг бол ихээхэн олз ашигтай бизнес гэж үзэж байсан болохоор Люу Синь хайр найргүй мөнгийг зарлагдаж эхлэв. ХАА-н эрдэм шинжилгээний институтэд хандаж дахин нэг сая юань оруулав. Хамгийн гол нь түүнд төмсний эрэлт хэрэгцээг бат найдвартай хангаж чадах бааз суурь хэрэгтэй байлаа. Мөн өөрийн зоогийн газрыг шинээр өөрчлөн байгуулах шаардлага бас өмнө нь тулгарч байв. Иймд 1996 онд зээл авч, Мүгдэн хотод 6 сая юанаар 4 давхар байшин худалдан авч түүндээ 4 сая юанаар капитал засвар хийв. Тэрээр Xiao tudou буюу Бяцхан төмс нэртэй фирмийн ресторан нээжээ.
Бяцхан төмс хүчээ авч эхэлсэн нь
Дараагийн жил нь хөрш зэргэлдээ мужын нийслэл Жинань хотод байлдан дагуулалаа эхлэв. Найз нөхөд нь түүнд Шандунд төмсийг нэг их хэрэглэхгүй шүү дээ гэж зөвлөсөн боловч тэрээр өөрийн шийдвэрийг ЗӨВ гэдэгтээ бат итгэлтэй байлаа. Нээлтээ хийсний дараа эхний 3 өдөр тэрээр үйлчлүүлэгч бүхнийг үнэ төлбөргүйгээр дайлж байлаа. 4 дэх өдрөөс түүний Бяцхан төмс зоогийн газар маш их хүн ирж үйлчлүүлэв.
1999 онд Бээжин, Тианжин, Шенжен, хот болон Өвөр монгол, Хенань, Жиансу, Хэбей муж, оронд салбараа нээж, Хятадын Макдональдс болж чадсан байна. Эдүгээ 130 гаруй Бяцхан төмс нэртэй салбар ресторантай болсон бөгөөд Хятад улсын нийтийн хоолны аварга сүлжээ ресторан боллоо. 2008 оны байдлаар түүний хөрөнгийн хэмжээ 130 сая доллор болоод байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!