Мэдээ

КАРДАШЬЯН ШИГ ДҮР ТӨРХТЭЙ БОЛОХЫН ТУЛД 500 МЯНГАН АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН БҮСГҮЙ НЭГ Л ЗҮЙЛД ХАРАМСДАГ ТУХАЙГАА ЯРЬЖЭЭ

28 настай жүжигчин, загвар өмсөгч Женнифер Памплон 10 жилийн дотор 500 гаруй мянган ам.долларыг Ким Кардашьян шиг болохын тулд зарцуулсан байна гэж The Sun-д бичжээ.

 

Женнифер сургуульд сурдаг байхдаа анх гоо сайхны мэс засал хийлгэхээр мэсийн доор хэвтсэн гэдэг. Хөxөө томсгох зөвшөөрлийг эцэг эхээ ятгаж байгаад авч чадсан юм. Кардашьянтай адилхан болохын тулд Памплон нэг биш удаа xөх, єгзөгнийхөө хэлбэрийг өөрчлүүлж байсан. Үүнээс гадна дөрвөн хавиргаа авахуулж, хамар, хацар болон нүүрний хэлбэрээ ч засуулжээ.

 

Кардашьяны гэр бүлийн оролцоотой болдог шоу их алдартай болохоор олон охид бүсгүйчүүд Кимтэй адилхан болохыг хүсдэг гэж Женнифер мэдэгдсэн байна. “Эдгээр бүсгүйчүүдийн нүүр, хамар, уруул нь адилхан, тэглээ гээд тэднийг аз жаргалтай болгоогүй” хэмээн загвар өмсөгч ярьжээ.

 

Памплон нэг л алдаа хийсэндээ харамсдаг: хэтэрхий залуугаасаа өөрийгөө өөрчилжээ гэдгээ ухаарсан юм. Жүжигчин бүсгүй одоо зогсож чадахгүй, яагаад гэвэл зарим нэг засварыг үе үе зайлшгүй хийлгэж байх шаардлагатай. Нэг ангийн охид нь түүнийг гоо сайхны мэс засал хийлгэхэд нөлөөлсөн гэж тэрээр үздэг. Тэр багадаа намхан, жижигхэн биетэй охин байсан тул байнга шoолуулдаг байжээ.

Түүний инстаграм хаяг: jenniferpamplona

Эх сурвалж: SHUURHAIMEDEE.MN

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!