Мэдээ

Нохойн хошууг байнга хандалж хэрэглэвэл бөөр болон ходоодны өвчнөөс сэргийлж чадна

Бөөр муудаж өвдөхөд:

Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ. Цахилдагны үндэс чанаж уух их сайн, цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ.

Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна.

Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.

Бөөр муудсан хүн туйллан уух нь энэ сайн.

Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг. Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна.

Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно. Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна.

Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай

1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн

Тарваганы хорхогоны шөлөнд чинжүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй.

Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, арвайн гурил, бор  давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!