Эрүүл мэнд

Боргоцой булчирхай нь чулуужиж гэмтсэн хүмүүс их гутранги, юмыг дандаа сөргөөр боддог хардаг, эсвэл их харгис болох магадлалтай гэнэ шүү

Боргоцой булчирхай нь “гуравдахь” мэлмий гэж алдаршиж байна. Орчин үеийн хайгуул судалгаа боргоцой булчирхай ба мелатонинийг судалж байна. Боргоцой булчирхай бол хавтгай шовгор дүрстэй буурцгийн хэмжээтэй дунд тархины төвд байдаг. Хүүхэд байхад хамгийн том хэмжээтэй байснаа шохойжиж агшдаг. Боргоцой булчирхайн мелатонин гаргах нь хүлээж авсан гэрлийн хэмжээгээр тодорхойлогддог. Булчирхай гэрэл мэдрэмтгий байдлаарай унтах сэрэх давтамжид зохицуулалт хийх биеийн сэрүүлгийн үүргийг гүйцэтгэдэг. Шөнийн унтлагын цагаар, бие дэх мелатонины хэмжээ ихэсдэг.

Мелатонин ялгаруулах нь хүний наснаас хамаардаг, төрөөд 3 сартайгаас эхлэн өсөж 6 нас хүрэхэд оргилдоо хүрээд, бэлгийн хөгжлийн дараа зогсдог.

Хүний биед мелатониний үр нөлөө маш их. Мелатонин хэмээх бодис нь маш энгийн химийн бүтэцтэй ч, биеийн эрхтэн, булчирхайнуудыг анхаарч, тэдгээрийн гармоны ялгарлыг тогтмол байлгаж, хүний биеийн үйл ажиллагаанд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэдэг.

Мөн сэтгэл хөдлөлийн эсүүдийн хэт их ачаалалд хяналт тавьж цусны даралтыг бууруулж, зүрхний цохилтыг удаашруулдаг ингэснээр зүрхэнд үзүүлэх нөлөөг хязгаарладаг. Бас бодлын ядаргааг намдаан тайвшруулж, нойр сайжруулна, бие мах бодийн биологийн цагийг тохируулна, дархлааг хүчтэй болгож нян вирусийн эсрэг биеийн эсэргүүцлийг ихэсгэдэг. Хорт хавдараас сэргийлж зөнөглөх явдлыг зогсооно.

Мелатонины ялгаруулалт нь цусны судсыг агшаан, мэдрэл дамжуулагчийн үүрэг гүцэтгэдэг серотонин гэдэг химийн бодистой урвуу пропорциональ хамааралтай. Хүний бодол санаа өдрийн үед хамгийн эрчимтэй байдаг ба анхаарал сарниж ууртай ширүүн болох үед мэдрэлийн эсүүдийн шаардлагаар серотонины өсөлд бий болдог. Шөнийн эсвэл бясалгалын үед бодол санааны идэвхи багатай байхад бага серотонин гарч харин мелатонин ихээр ялгарч байдал өөрчлөгддөг. Хэдий тийм боловч нүд гэрэл мэдрэх үед мелатонины ялгарал буурна.

Мэдрэлийн өвчтөнүүдийн мелатонины түвшин нь эрүүл хүмүүсийнхээс бага байгааг хэлж өгсөн. Мелатонины эх булаг Мелатонин чанасан овъёос, чихрийн эрдэнэ шиш, цагаан будаа, цагаан гаа, улаан лооль, банан болон арвай зэрэг нилээн хэдэн хүнсний ургамалд багахан хэмжээгээр агуулагдаг, далайн замаг, шар буурцаг, хулууны үр шийгуаны үр, буйлсны самар, газрын самар, талхны хөрөнгө, амуу соёолж орсон хоол хүнс ба сүү биеийн мелатонин ялгаруулалтыг өсгөдөг.

Хоол хүнс хасахад мелатонины түвшинг баталгаажуулна. Судалгаагаар бясалгал хийдэг хүмүүсийн мелатонины ялгаралт нь илүү өндөр байгаа нь харагдсан. Бясалгал гэхээр олон хүн боргоцой хэлбэрийн булчирхайн тухай ярьж буйг мэдэж байгаа байх. Энэ нь The pineal gland гэгддэг. Энэ булчирхай нь өдрийн цагаар сератонин хэмээх даавар , харин гэрэл багасаж шөнө болоход мелатонин ялгаруулж эхэлдэг. Сератонин нь цусны даралт, мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн байлгахад оролцдог.

Харин мелатонин нь гэрэлгүй үед ялгардаг ба хөхтөн амьтдын биологийн цагны зөв хэвийн ажиллагааг хангадаг байна. Харин унтаж байхад гэрэл тусах ч юм уу компьютер асаалттай байвал энэ дааврын ялгаралт илт багасдаг.

Боргоцой булчирхайд hydroxyapatite хэмээх бодис агуулагддаг. Энэ нь яг л болор талст мэт чанартай байдаг гэнэ. Гэхдээ яг тийм хатуу гэдэг утгаар биш л дээ.

Болор талст нь аливаа энергийн хэлбэлзлийг маш сайн дамжуулдаг бас хадагладаг чанартай. Яг тийм чанарыг энэ бодис агуулдаг. Тэгэхээр энэ боргоцой маань зүрхнээс ирэх цэвэр ариун сэтгэлийн гэрлийг хүлээн авч цааш улам цэвэр тунгалаг дээд хэлбэлзлийн гэрэл болгодог аж.

Өөрөө хэлбэл бясалгагч хүн цэвэр ариун сэтгэл зүрхтэй байх шаардлагатайн цаад учир нь тийм зүрхнээс (чакранаас) дээш гарах гэрэл боргоцой булчирхайг маань идэвхжүүлээд зогсохгүй түүнийг хамгаалдагт оршдог гэнэм.

За яг л дээр хэлсэн бодисын тусламжтайгаар болор мэт дээд тунгалаг хэлбэлзэл вибраци бүхий гэрэл ялгарах нь бидний нарийн биед гүн бичигдэж кодлогдсон мэдээллүүдийг бүрэн устгаж чаддаг байна.

Энэ нь гүн төвлөрөл, бясалгалын самадид орсон түвшинд явагддаг процесс юм. Энэ нь мөн л бидний биед явагдаж буй биохимийн нарийн урвалын тухай асуудал юм. Ийм учраас л эрдэнэт хүний бие хэмээн нэрлэх нь аргагүй юм. Мөн гүн бясалгалын үеэр хүн мянган нар мэт маш тод гэрэл олж хардаг нь үүнийг л хэлсэн санаа. Боргоцой булчирхай нь чулуужиж гэмтсэн хүмүүс их гутранги, юмыг дандаа сөргөөр боддог хардаг, эсвэл их харгис болох магадлалтай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!