Гэр ахуй

Ааруулыг гурил хольсон эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Ааруул нь уураглаг цагаан идээ бөгөөд С, D, E витаминаар баялаг, удаан хугацаагаар хадгалахад бүтээгдэхүүний чанарт өөрчлөлт гардаггүй давуу талтай.

Ааруулыг хийхдээ буцалгасан тараг, нэрмэлийг тусгай уутанд шүүж аарц гаргаж авна. Уг аарцыг бага зэрэг сүүгээр амталж, хүчиллэгийг нь багасган базаж, шахах зэргээр нягтруулж олон төрлийн ааруул хийдэг юм.

Гэвч, сүүлийн үед зах зээлд худалдаалагдаж буй ааруул гурилын хольцтой байх нь элбэг болсон. Тэгвэл ааруул гурилын хольцтой эсэхийг маш энгийн аргаар таньж болох аж. Ингэхийн тулд танд иодын уусмал хэрэгтэй.

  • Сонгож авсан ааруулаа жижиглэж дээр нь иодын уусмалаа дусаана.
  • Уусмал дусаасны дараа ааруул хөх өнгөтэй болбол гурилын хольцтой гэсэн үг.
  • Харин шар өнгөтэй байвал гурилын хольцгүйг гэрчлэх аж.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!