Гэр ахуйМэдээ

Гэрт тань шавьж байж болзошгүйг илтгэх 8 шинж тэмдэг

Судалгаагаар орон сууц, байшингийн алдаа дутагдлын гол шалтгаан бол шавьжнууд гэсэн дүгнэлт гаргажээ. Гэсэн хэдий ч санаа зовох хэрэггүй, тэдгээрийн ихэнх нь аюулгүй, маш жижиг тул бид бараг анзаарч хардаггүй. Энэ удаагийн нийтлэлээр гэрт тань хортон шавьж байж болзошгүйг илтгэх 8 шинж тэмдгийг танилцуулая.

               1. Жижиг улаан толбо

Зуны улиралд амьтанд хазуулсан байх нь тийм ч сүртэй зүйл биш юм (тэр тусмаа та ихэнх цагыг гадаа өнгрүүлдэг бол) , харин өөр цагуудад амьтанд хазуулчихсан байвал санаа зовох хэрэгтэй. Жишээлбэл өглөө сэрэхэд эсвэл шөнө дунд хазчихсан байвал. Энэ нь таны оронд бясаа байгааг илтгэж байгаа юм.  Энэ асуудлыг шийдхийн тулд унтлагын өрөөний бүх зүйлийг сайн цэвэрлэх хэрэгтэй.

               2. Эвгүй үнэр үнэртэх 

Жоом байж магадгүйг илтгэх нэг шинж бол эвгүй үнэр юм. Энэ нь олон шавьж байгааг илтгэдэг. Шавьж байгаа газраас тослог, хүдэрлэг үнэр үнэртдэг. Мөн тэд улаан хүрэн гөвдрүү тогтоодог. Гэрийн нөхцөлд хүнсний сод, борын хүчил, гааны ургамал эсвэл нимбэгний амин тос зэргийг ашиглан сэргийлээрэй.

               3. Хачин дуу чимээ гарах 

Шал болон хананаас эвгүй дуу чимээ сонсогдох нь, тэр тусмаа оройн цагаар. Та үүнийг сүнс биш гэдэгт итгэлтэй байвал морин шоргоолж байж мэдэх юм, тэд товших чимээ гаргадаг. Мөн өөр нэг шинж тэмдэг нь модон эдлэлээ тогшиж үзэхэд хөндий дуугардаг. Хэрэв танд ийм асуудлууд байвал яаралтай арга хэмжээ аваарай.

               4. Будаг хуулрах

Энэ нь бас нэг шинж тэмдэг юм. Эдгээр шавьж нь модон хэрэглэлийн доор амьдардаг ба будаг хуулрах гол шалтгаан болдог аж. Мөн энэ шавьж чийгэнд дуртай байдаг болохоор модны будаг холцрох шалтгаан болдог. Эдгээрийг арилгах зөндөө олон арга байдаг ч мэргэжилтэнүүдэд үлдээсэн нь илүү дээр байдаг.

               5. Хивс муудах

Хэрэв таны хувцаснууд цоорсон байвал танай гэрт хивсний цох байж болзошгүй. Ийм төрлийн шавьж нь байгалийн даавуу, ноолуур, торго гэх зэрэг эдлэлд дуртай байдаг. Үүнийг арилгахын тулд гэртээ их цэвэрлэгээ хийж хувцаснуудаа сайн угаах хэрэгтэй, тэр тусмаа хивсийг. Винегарийг ашиглан уураар болон вакуум цэвэрлэгээ хийвэл илүү үр дүнтэй байдаг.

              6. Ургамал гандах

Ургамал тань гандаж эхэлвэл юу түүнийг гэмтээж байгаа учрыг эхлээд ойлгох хэрэгтэй. Үүнд холбоотой маш олон төрлийн шавьж байдаг. Ямар төрлийн шавьж байгаагаас хамаараад тэдэнтэй тэмцэх арга нь ч өөр өөр бий.

               7. Таны гэрт маш их цох хорхой болон аалз харагдах

Цох хорхойн хувьд та өөрөө тэднийг уриагүй тохиолдолд энэ нь таны гэрт цох хорхой цугласны шинж байж мэдэх юм. Аалз ч мөн адил. Тэд бол махчид, тэднийг гэр дотор харвал тэдэнд маш их хоол байна гэсэн үг (тэд хачиг, цагаан эрвээхэй, хайрс зэрэг шавьжийг иддэг). Хэрвээ тэд өөрсдөө ил харагдахгүй байвал, хаа нэгэн газарт нуугдан хооллож байж мэдэх юм.

               8. Цаасан дээр шар толбо харагдах

Энэ нь мөнгөн загас гэх шавьж байж мэднэ. Энэ жижиг шавьж нь сахар, цаасны цардуулаар хооллодог ба та тэдний үлдээсэн шар толбыг ном, баримт бичиг, ханын зураг гэх мэт зүйлээс харж болно. Харин та химийн бодисоос гадна хуш модны үртэс, хуш модны тос, ус , шанцай зэргийг ашиглан урьдчилан сэргийлэх боломжтой.

 

 

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!