Хоолны жор

Овьёосоор хийх 10 амттаны жор

Овьёос – эрдэс бодис, амин дэмээр баялаг тул өглөөний цайны хувьд хамгийн ашиг тустай хоол болно. Гэхдээ дан овьёос иднэ гэж юу байх вэ дээ. Ингээд та бүхэнд төрөл бүрээр бэлтгэж болох овьёосоор бэлдсэн өглөөний цайны жорыг танилцуулж байна.

Алим, овьёосны шарвин

Орц:

  1. Овьёосны үр – 1 стакан
  2. Дунд зэргийн хэмжээтэй алим – 2 ш
  3. Өндөг – 1 ш Давс, сахар

Хийх арга:

  • Шарвингаа хийхээс 1 цагийн өмнө овьёосоо 2/3 стакан усанд хийж дэвтээн хөөлгөнө.
  • Хэрвээ дэвтээх цаг байхгүй бол хурдан болдог овьёос сонгож болно.
  • Дэвтсэн овьёос дээрээ 1 өндөг, чимх давс, сахар болон том ширхэгээр үрсэн алимаа хийж сайтар хутган шарна.
  • Шарвингаа зөөхий, зөгийн балтай идэж болно.

Шилэн саван дахь овьёос

Орц:

  1. Овьёосны үр – ¼ стакан
  2. Сүү – 1/3 стакан Тараг – ¼ стакан
  3. Сахар, зөгийн бал Жимс, жимсгэнэ, төрөл бүрийн самар

Хийх арга:

  • 0,4 эсвэл 0,5 мл-ийн хэмжээтэй шилэн саванд овьёос, сүү, тараг, сахар, жимс, жимсгэнээ хийнэ.
  • Шилэн савыг таглаад сайтар сэгсэрнэ.
  • Дээрээс нь жимс, жимсгэнэ дахин нэмж зөөлөн хутгана. Шилэн саваа таглаад хөргөгчинд хонуулна.

Шарсан овьёос

Орц:

  1. Алим – 2 ш
  2. Овьёосны үр – 75 г
  3. Сахар – 85 г
  4. Хөөлгөгч – 2 ц.х
  5. Цинамон – 3 ц.х
  6. Сүү – 300 мл
  7. Ургамлын тос – 40 мл
  8. Өндөг – 1ш

Хийх арга:

  • Хальсыг нь авсан алимыг дөрвөлжин хэрчинэ.
  • Алимаа цинамон, овьёос, элсэн чихэр, хөөлгөгчтэй сайтар холино.
  • Өөр саванд өндөг, сүү, ургамлын тосоо хийж хутгана.
  • Сүүн зуурмаг дээрээ хуурай холимгоо хийж зуурна.
  • Шарах шүүгээг 180 хэм хүртэл халааж овьёосоо 30 минут орчим шарна. Бэлэн болсон овьёосыг хүйтнээр нь иднэ.

Гадил, овьёостой жигнэмэг

Орц:

  1. Гадил – 2 ш
  2. Хурдан болдог овьёос – 1 аяга

Хийх арга:

  • Гадилаа сэрээгээр нухаж нухаш болгоод дээрээс нь овьёосоо нэмнэ.
  • Өөрийн хүсэж байгаа хэмжээгээр шоколад, үзэм, самраа нэмнэ.
  • Шарах шүүгээг 180 хэм хүртэл халаагаад хүнсний цаасан дээр өрсөн жигнэмгийн зуурмагаа хийж болгоно.

Кокосын сүүгээр зуурсан овьёос, жимсний запеканк

Орц:

  1. Том ширхэгтэй овьёос – 95 г
  2. Кокосын сүү – 240 мл
  3. Өндөг – 1 ш
  4. Ургамлын тос – х.х
  5. Дунд зэргийн зөөлөрсөн гадил – 2 ш
  6. Хушга – 30 г Бөөрөлзгөнө – 100 г / өөр ямар ч жимс байсан болно нэрс, аньс …/
  7. Элсэн чихэр – 30 г Ванил – 1 ц.х / хэрвээ хүсч байвал Хөөлгөгч – ½ ц.х Цинамон – ½ ц.х Чимх давс

Хийх арга:

  • Овьёос, тал хушга, хөөлгөгч, цинамон болон давсаа хийж сайтар хутгана.
  • Тусад нь элсэн чихэр, кокосын сүү, ургамлын тос, өндөг, ванилаа хийж холино.
  • Гадилаа цагираг хэлбэрээр хэрчээд запеканк хийх савныхаа ёроолыг тослоод өрнө.
  • Гадил дээрээ бөөрөлзгөнөө тарааж тавина.
  • Жимсэн дээрээ хуурай зуурмагийг жигд тараана.
  • Дээрээс нь өндөг-сүүний зуурмагаа асгаж жигд тараан самраа цацна.
  • 190 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30-40 минут орчим байлгах бөгөөд дээд тал нь алтан шаргал өнгөтэй болтол болгоно. Запеканк барьцалдахгүй шүү.

Гэрийн гранола

Орц:

  1. Алимны нухаш – 180 г
  2. Цөцгийн тос – 40 г
  3. Том үрийн овьёос – 400 г
  4. Өтгөн зөгийн бал – 5 х.х
  5. Алим – 1 ш
  6. Нунтаг самар – 35 г
  7. Кокосын үйрмэг – 35 г
  8. Цинамон – 1 ц.х

Хийх арга:

  • Зөгийн бал, хайлуулсан цөцгийн тос, цинамон, алимны нухшаа холино.
  • Овьёосоо нэмж зуурна.
  • Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэвсэж зуурмагаа тараана.
  • Дээрээс нь жижиглэн хэрчсэн алимаа тараана.
  • 170 хэмд 40-50 минут шарна.
  • Жигд болгохын тулд 10 минут тутамд овьёосны зуурмагаа гаргаж ирж хутгана Болохоос 10 минутын өмнө гарган ирж кокосын үйрмэг, нунтаг самраа цацаад буцаан хийж болгоно.

Шоколад, гадилтай запеканк

Орц:

  1. Овьёосны үр – 2,5 стакан
  2. Сүү – 2 стакан
  3. Гадил – 3 ш
  4. Өндөг – 2
  5. Какао – 0,5 стакан
  6. Элсэн чихэр – 0,3 стакан
  7. Хөөлгөгч – 0,3 ц.х

Хийх арга:

  • Гадилаа нухаш болгоод өндөг, какао, элсэн чихэр, давс, хөөлгөгч, ванил (өөрийн хүссэнээр) хийж хутгана.
  • Дээрээс нь хүйтэн сүү хийж хутгана.
  • Какао бөөгнөрөөгүй байх ёстой.
  • Овьёосоо сүүн дээрээ хийж зуураад шарах хэвэндээ хийнэ.
  • Хүсвэл зүссэн гадилаар чимж болно. 180 хэмд 40-45 минут орчим болгоно.
  • Болсны дараа жижиглэн хугалаад сүү, тарганд хийж идээрэй.

Овьёосны гранол

Орц:

  1. Овьёос – 100 г
  2. Хатаасан жимс – 100 г
  3. Самар – 50 г
  4. Зөгийн бал – 1-2 х.х
  5. Ургамлын тос – 1-2 х.х

Хийх арга:

  • Зөгийн балаа халааж дээрээс нь тосоо хийж хутгана.
  • Мөн дээрээс нь овьёос, жижиглэж хатаасан жимс, самраа хийж хутгана.
  • Шарах шүүгээний хавтан дээр хүнсний цаас дэвсэн тэгш өнцөгт хэлбэрээр тавьж 180 хэмд шаргал өнгөтэй болтол нь болгоно.

Зөгийн бал, цинамон, гадилын нухаштай овьёос

Орц:

  1. Ус – 1 стакан
  2. Зөгийн бал – ½ х.х
  3. Овьёос – ½ стакан
  4. Цинамон Гадил – 1 ш
  5. Жимсний чанамал – 1 х.х

Хийх арга:

  • Стакан усан дээр зөгийн бал, овьёосоо хийж буцалгана.
  • Гадилаа 2 адил хуваагаарай.
  • Нэг талыг нь хэрчээд, үлдсэн хэсгийг нь нухаш болгоно.
  • Каш буцлаад эхлэнгүүт галаа багасгаад цинамоноо нэмж өтгөн болтол нь буцалгана.
  • Гадилын нухшаа нэмээд, болохын өмнөхөн хэрчим гадил, жимсний чанамал хийж сайтар хутгана.

Овьёосны вафли

Орц:

  1. Овьёос – 2,5 стакан
  2. Ус – 1,5 стакан
  3. Оливийн тос – 3 х.х
  4. Буурцагны сүү – 1,5 стакан
  5. Давс ½ ц.х

Хийх арга:

  • Бүх орцыг блендерт хийж жигд крем маягтай болтол нь бутална.
  • Вафли хийгчийг халаагаад зуурмагаа хийж болгоно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!