Хоолны жор

Өндөгтэй зраз хийх амархан жорыг сураад аваарай

Орц /Хоёр хүний порц/

– Машиндсан мах – хагас кг
– Өндөг – 6 ширхэг
– Ургамлын тос – 0.5 литр
– Бүрмэл юмуу хатаасан талхны үйрмэг
– Сонгино, давс, бусад амтлагч

Хийх арга

  • Эхлээд өндгөө 15 минут чанаад, хүйтэн усанд сойно.
  • Энэ хооронд сонгиноо хэрчээд, махтайгаа холино. Махандаа давс, амтлагчаа хийгээд сайтар базаарай.
  • Чанасан өндгөө хальсална. Хүнсний скоч дэлгээд түүн дээрээ махаа нимгэн тавиад арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө.
  • Бөөрөнхийлсөн махаа нэг ширхэг хольсон өндгөнд дүрээд, бүрэгчээрээ бүрээд тосонд шарна.Шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай.
  • Дараа нь 180-200 градуст халаасан шарах шүүгээнд 20 минут шарах хэрэгтэй.

Ингээд л таны хоол бэлэн боллоо.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!