Амьдрал

Жүжигчин Байлаа: Бид хоёр Цагаан сарын үеэр телевизийн нэвтрүүлэгт ороод 400 мянган төгрөгийн цалин аваад, цалингаараа тогоо, будаа агшаагч гээд ойр зуурын юм аваад тусдаа гарсан

Бүтээсэн дүрээрээ бусдыг инээлгэж тухайн дүрдээ чадварлаг хувирч чаддаг жүжигчин бол “Комеди театр”-ийн жүжигчин Б.Даваажав буюу Байлаа. Тэрээр саяхан төрийн дээд Алтангадас одонгоор энгэрээ мялаасан билээ.

Жүжигчин Байлаа хүүхэд ахуй насаа Цагаан хуаранд өнгөрөөсөн ба нэг ах нэг эгчтэй. 10 настай байхад нь ардчиллын шуурга дэгдэж сургуулиа орхин хийгээгүй ажил байгаагүй гэнэ. Гутал тосолж, ундаа зарж, савхи будаж, нүүрс зөөсөн гэдэг. 15 настайдаа тэрээр ажил хийж олсон мөнгөөрөө аавдаа 32 угалзтай Монгол гутал, ээждээ алтан ээмэг авч өгч байсан гэдэг.

Байлаагийн гэргийг Б.Ган-эрдэнэ гэдэг бөгөөд түүнээс 12 насаар дүү бүсгүй байдаг.

Тэрээр Байлаатай гэр бүл болхоосоо өмнө “Шилмэл загвар” агентлагт загвар өмсдөг байжээ. Хосууд маань нэг хүүтэй бөгөөд анх танилцсан түүхээ жүжигчин Байлаа нэгэн ярилцлаганд ийнхүү ярьж байжээ.

Надад маш сайхан эхнэр заяасан. Үнэхээр эхнэр, хүүхдээрээ гоёдог, бахархдаг. Би их царай муутай жүжигчин шүү дээ. Аав, ээжийгээ алдчихаад, ах, эгч нар тусдаа гарчихсан хэцүү цаг үеүүд байсан. Тэр үед сэ тгэлээр унаад, архи ууж явсан үе бий. Нуух юм байхгүй. Манай урлагийнхан бүгд мэддэг. 2013 онд эмийн дасалтай уушигны сүрьеэ туссан. Дорнодод тоглолтой явж байгаад бие муудаж ирээд, Хaлдвартын эмнэлэгт эмчилгээ байхгүй гэдэг онош сонсож, ах, эгч нар маань гар, хөлийн үсэг зурж байлаа. Урлагийн буян харсан юм болов уу. Аав ээж минь ч харсан байх. Өөр юм хийх ёстой гэж цаанаасаа заяа нь харсан юм байлгүй босоод ирсэн.

Тэр жил Хүй долоон худаг-т урлагийн ажилтнуудын баяраар наадам болж байсан. Тэр үйл ажиллагаанд Шилмэл загвар агентлагийн мисс Хулангоо, Ган-Эрдэнэ гэдэг хоёр эмэгтэй ирж, миссийн тэ мцээнийг нь шүүж байсан. Ган-Эрдэнэ нь манай эхнэр. Анх хараад ямар гоё эмэгтэй вэ. Ийм гоё эмэгтэй байдаг юм уу гээд л биширсэн. Үнэхээр гоо үзэсгэлэнтэй байсан. Надад ийм хүн заяахгүй гэж боддог байсан. Эр хvний замын хүзүү урт гэж. Бурхан хамгийн хайртай хүүхдүүдээ урлагийн хүн болгодог гэж ярьдаг шүү дээ. Тиймээс бу рхны хайртай хөвгүүдийн нэг юм болов уу. Сайхан бүсгүйтэй суугаад маш их юм ойлгосон. Ууж идэхээ больсон.

2016 онд хүүтэй болсон. Маш их шагналууд авсан. Жаргалтай явна хосоороо тоглолтоор явж байгаад, Архангай аймагт 13 хүн цаснаас аварч Онцгой байдлын албаны төлөө-3 одон, Залуучуудын холбооноос Эр зоригийн алдар, Баянзүрх дүүргийн хүндэт иргэн гэх мэт шагнал авч байсан. 2016 он миний хувьд гоё жил байсан юм.

Бид хоёр Цагаан сарын үеэр телевизийн нэвтрүүлэгт ороод 400 мянган тө грөгийн цалин аваад, цалингаараа тогоо, будаа агшаагч гээд ойр зуурын юм аваад тусдаа гарсан. Бас хамаатнуудынхаа хэрэглэхгүй байгаа тавилга зэргийг нь авч түр ашиглаж байсан бол одоо бүх тавилгаа шинэчилсэн. Анх гэр бүл болсон газраасаа буюу Дамбын рашааны ойролцоо хашаа байшиндаа ам ьдарч байгаа. Ойрын хугацаанд эндээ л ам ьдрах бодолтой байна хэмээжээ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!