Гэр бүлСэтгэл зүй

Хэзээ ч дагаж болохгүй хайр сэтгэлийн 5 буруу зөвлөгөө

Гэр бүл болон найз нөхөд зөвхөн туслахын тулд л сайн зөвлөгөө өгөхийг хүсдэг. Харин зарим хүмүүс харилцааг нь сүйтгэхийн тулд буруу зөвлөгөөг албаар өгдөг. Гэвч хамгийн ухаалаг хүн ч хайр сэтгэлд буруугаар нөлөөлөх хэмжээний буруу үгсийг хэрэглэх тохиолдол ч бий.

Буруу зөвлөгөө 1: Өөртөө тохирох илүү сайн хүнийг олж ав

Хэрвээ та өөртөө ашигтай байдлыг нь харж хайрын харилцаанд орсон бол буруу замдаа явж байгаа аж. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ашиг харсан сэтгэлгээ нь ямар ч харилцаа эхлүүлэх эсвэл дуусгах шалтгаан биш юм. Эцэст нь та уг зөвлөгөөг дагаснаар аз жаргалаар дүүрэн гэрлэлтийг эцэс болгож эсвэл танд аз жаргал авчрахгүй шинэ харилцаа эхлүүлдэг байна.

Буруу зөвлөгөө 2: Хэн нь хэн бэ гэдгийг харуул. Битгий дээрлхүүлээд бай

Харилцаанд орсон хоёр хүн өөр өөрийн хариуцлагатай байдаг. Тэд нэг нэгнээ зөв цагт нь чиглүүлэн удирдаж байх бөгөөд хүндэтгэл болон нэгнээ ойлгох сэтгэлтэй байж байж бат бөх гэрлэлтийг бий болгоно.

Буруу зөвлөгөө 3: Романтик байхыг түүнээс хүс

Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ямар ч хайрын харилцаа эхний үе шатандаа романтик явдлаар дүүрэн байх бөгөөд хэсэг хугацааны дараа романтик үйл явдал дуусгавар болдог. Хос хоёр кинон дээр гардаг шиг үүрд романтиклаад байж чадахгүй шүү дээ. Тиймээс хамтрагчаасаа үргэлж романтик зүйл нэхээд байж болохгүй.

Буруу зөвлөгөө 4: Чимээгүй байвал маргааныг хүндрүүлэхгүй

Харилцаанд маргаан үүсвэл зайлсхийх бараг л боломжгүй. Харин маргаан үүсэх үед шууд л шийдвэрлэж байвал сайн байдаг. Өөрийн сэтгэл зүрхийг нууж, чимээгүй байснаар цаашид үүсэх үйл явдлыг улам хүндрүүлэх юм. Хамтрагчтайгаа асуудлыг шийдвэрлэж, ярилцах нь зүйтэй.

Буруу зөвлөгөө 5: Намайг хараад суралц

Үлгэрлэн дуурайлгах арга нь зөвхөн хүүхдүүдэд л сайнаар нөлөөлдөг болохоос хосуудад сөргөөр нөлөөлөх магадлалтай. Таны хайрын харилцаа хэцүүхэн, төвөгтэй болоод ирвэл битгий бусад хүмүүсийн амьдрал уруу өнгийж, дуурайх гэж оролдоорой. Харин тэдний алдааг нь харж суралцаж болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!