Эрүүл мэнд

Нойр булчирxайг эрүүлжүүлэх жор

Нойр булчирxай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирxай бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулж, хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог аж. Нойр булчирxай гэдэг нь дасан зохицох чадвартай холимог булчирxай юм. Ходоодны ард байрлана.

Монголчуудын өдөр тутмын хооллолт нь ихэнх хүмүүс нойр булчирxайн асуудалтай байдалд хүргэдэг. Шарсан хуурсан хоолонд дуртай бол хөгшин, залуу байх нь хамаагүй. Нойр булчирxайн өвдөлт нь ходоодны өвдөлттэй төстэй байдагт хүмүүс их эндүүрдэг. Тиймээс нойр булчирxайн өвчнөөр шаналж буй хүмүүст маш сайн урьдчилан сэргийлэх, боломжийн үнэтэй жор санал болгож байна. Та энэ жорыг байнга хэрэглэ гэж байгаа юм биш. Хоолны жагсаалтад оруулахад л хангалттай.

Тиймээс бид 2 литр цэвэршүүлсэн ус саванд хийгээд дээр нь 1 аяга угааж, цэвэрлэсэн шар будаа хийж буцалгана.

  • Будааг бүрэн болтол буцалгана.
  • Дараа нь 300 гр шар хулууг ногоо үрэгчийн том сараалжаар үрж жижиглэнэ.
  • Хулуугаа будаан дээрээ хийж болгоно.
  • Давс, сахар зэргээр амталж дээр нь 1 хоолны халбага ургамлын тос хийнэ.

Мөн бид оройн хоолны оронд энэ зутанг иднэ. Энэ нь өдөржингөө хүссэн зүйлээ идэж болно гэсэн үг юм. Оройн хоолны хувьд энэ нь ямар ч нэмэлтгүйгээр эмчилгээ болно. Энэ жорыг ашиглан 3 долоо хоног хооллоод үзээрэй.

 

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!