Мэдээ

АНХААР! 5 Сарын 1-нээс өмнө газраа цахим системд бүртгүүлэxгүй бол газар эзэмших эрх xүчингүй болно.

Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд 1,054,266 иргэн, хуулийн этгээдийн эзэмшил, ашиглал, өмчлөлийн газар бүртгэлтэй байдаг. Гэвч газрын захирамж шийдвэр гарсан хэдий ч бүртгэгдээгүй газрууд байдаг бөгөөд эдгээрийг мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг 2022 он гарсаар эхлүүлсэн. Тэгвэл энэхүү нөхөн бүрдүүлэлтийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна.

Үүнтэй холбоотойгоор Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын Кадастрын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Энх-Эрдэнээс тодрууллаа.

Иргэд газрынхаа мэдээллийг шалгаж, нэгдсэн системд бүртгүүлэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газрын өgazar.gov.mn системд нэвтэрснээр иргэд газрынхаа мэдээллийг шалгах боломжтой. Тухайн сайт руу хувийн регистрээр нэвтэрч орсны дараа “Миний газар” гэх хэсэг харагдана. Энэ дотор нэвтэрч газрынхаа мэдээллийг авч болно гэсэн үг. Хэдий танд газрын гэрчилгээ байсан ч системд бүртгэлгүй бол харьяа газрын албандаа хандах нь зүйтэй.

Бүртгэлийн ажил тавдугаар сарын 1-нд хаагдах учраас иргэд хувийн мэдээллээ яаралтай шалгах хэрэгтэй болов уу?

-2022 он гарснаас хойш нөхөн бүрдүүлэлтийн ажлыг эхлүүлсэн байдаг. Улмаар энэ оны гуравдугаар сарын 1-ны дотор дуусгахаар төлөвлөсөн ч хугацааг дахин хоёр сараар сунгасан. Түүнчлэн иргэдийн зүгээс хиймэл ачаалал үүсгэх асуудал байна

Хамгийн гол нь харилцаа холбоо, интернэт үйлчилгээ хөгжсөн энэ үед egazar.gov.mn сайтаар дамжуулан өөрийн нэр дээр бүртгэлтэй газрыг шалгаж үзэх хэрэгтэй. Эсрэгээрээ шууд харьяа газрын албанд хиймэл ачаалал үүсгэхгүй байх нь чухал.

Газрын гэрчилгээ, баримт нь байгаа ч системд бүртгэлгүй бол аймаг, сум, дүүргийнхээ газрын албанд хандах хэрэгтэй байх нь ээ?

-Олон нийтийн дунд нийтлэг буруу ойлголт байна. Тухайлбал, гэрчилгээгээ авсан учраас газартай болчихсон гэж боддог. Тэр гэрчилгээн дээр байгаа газраа чухам хаана ямар байршилд байгааг мэддэггүй. Мөн газрын албанд бүрдүүлж өгөх ёстой зарим материалаа дутуу өгснөөс болоод мэдээллийн санд ордоггүй. Улмаар мэдээллийн санд тухайн газар нь бүртгэгдээгүй байх тохиолдол бий.

Хэрэв өөрт тань газрын гэрээ гэрчилгээ, кадастрын зураг байгаа бол тухайн баримтаа харьяалах газрын албандаа авч очоод шалгуулж мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Чухам ямар шалтгаанаар мэдээллийн санд ороогүй гэдгээ газрын албанаас тодруулж, бүртгүүлнэ гэсэн үг.Цааш нь түгээж хэрэгтэй хүмүүст нь хүргээрэй!

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!