Гоо сайхан

Гэрийн нөхцөлд шарласан шүдийг цайруулах шилдэг аргууд

Хүн бүр цасан цагаан шүдтэй болохыг хүсдэг ч тэр болгон шүдээ зөв арчилж чаддаггүй. Гарын доорх материалаар шүдээ арчлах нь хүн бүрийн сурах ёстой нэгэн чадвар юм. Ингээд манай сайт өнөөдөр та бүхэндээ шүд цайруулдаг шилэгдмэл аргуудыг танилцуулж байна.

Идэвхжүүлсэн нүүрс

Идэвхжүүлсэн нүүрс бол хамгийн өртөг багатай, амархан аргуудын нэг. Нэг ширхэг нүүрсийг бяцалж нунтаг болгоно. Шүдний сойзоо нунтагт дүрж өмнө нь шүдээ угаадаг байсан шигээ угаахад л болно.

Хуурай сүү болон шүдний оо

Хуурай сүү нь таны шүдийг цасан цагаан болгож, эрүүл байлгадаг байна. Бага зэрэг шүдний оог сойзон дээрээ түрхэж дээрээс нь хуурай сүү цацаж өгнө. Ингээд шүдээ угаагаарай.

Хүнсний сод болон нимбэг

Чимх хүнсний сод болон хэдэн дусал нимбэгний шүүс сойзон дээрээ түрхээд хэрэглээд үзээрэй. Гэвч энэ аргыг долоо хоногт ганц л удаа ашиглах хэрэгтэй.

Далайн давс, нимбэгний шүүс, оо

Аяганд, хагас цайны халбагаар далайн давс, нимбэгний шүүс, бага зэрэг шүдний оо холино. Ингээд шүдэндээ сайтар түрхэж 1 минутын дараа амаа сайн зайлаарай.

Алимны цуу болон ус

Хагас цайны халбагаар алимны цууг аяга усанд хийж найруулна. Өглөө уг уусмалаар сайтар амаа зайлаад дараа нь шүдээ угаагаарай.

Шүдний оо, хүнсний сод, нимбэгний шүүс

Аяганд, хоолны халбагаар шүдний оо, чимх давс, бага зэрэг хүнсний сод, 4-5 дусал нимэгний шүүс хийж сайтар холино. 4-5 минут шүдээ сойздож угаана. Уг аргыг 2 сард нэг удаа ашиглаарай. Эдгээр аргыг нэгэн зэрэг олноор нь ашиглаж болохгүй. Шүд тань өвддөг бол эмчид хандаарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!