Дэлхий дахинд

Баян Тансаг Амьдралаа Хүнд Өвчнөөр Эцэслэсэн Залуу Эмчийн Сүүлчийн Лекц

Энэ хүнийг Доктор Ричард Тео гэдэг бөгөөд 40 настай гоо сайхны мэс засалч тэрээр уушигны хорт хавдрын дөрөв дүгээр шатанд байгаа хэдий ч 2012 оны 1-р сарын 19-нд амьдралын талаар гайхалтай илтгэл тавьж сар хүрэхгүй хугацааны дараа таалал төсгсөн юм.
Та бүхэнд өглөөний мэнд хүргье. Миний хоолой бага зэргийн сөөнгө байгаа учраас намайг ойлгохыг хүсэж байна. Эхлээд өөрийгөө танилцуулья, намайг Ричард гэдэг, би бол эмч хүн. Өнөөдөр та бүхэнд амьдралын талаар өөрийнхөө үзэл бодлоо хуваалцмар байна.
Балчир бага наснаасаа л эхлүүлээд би өнөөдрийн нийгмийн эгэл жирийн бүтээгдэхүүн. Би дундаж бус гэр бүлээс гаралтай бөгөөд намайг бага байхаас л эхлүүлээд хэвлэл мэдээлэл болон миний эргэн тойронд байгаа хүмүүс аз жаргал бол амжилт юм гэсэн ойлголтыг надад өгсөн. Харин амжилт нь эд баялагаар тодорхойлогдоно гэж боддог байсан учраас л бага байхаас би их дайчин өрсөлдөөнд дуртай нэгэн байсан юм.
Би шилдэг сургуульд явахаас гадна бүх салбарт шилдэг нь байх шаардлагатай байлаа. Би аль болох их шагнал авч амжилттай байж, үндэсний хэмжээнд өнгө өнгийн шагналыг авах нь миний зорилго болсон билээ. Эрүүл мэндий сургуульд орж би тун удалгүй эмч болсон юм. Та бүхний мэдэж байгаагаар эмч гэсэн энэ том салбарт “Офтальмология” буюу хараа зүй нь хамгийн их эрэлттэй мэргэжил. Тийм ч учраас би энэ мэргэжлийг сонгож нүдийг лазерийн аргаар эмчлэх аргыг судлах боломж олж NUS-ээс би тэтгэлэг авч чадсан.
Энэ олон үйл ажиллагааны хүрээнд би эрүүл мэндийн төхөөрөмж болон лазерийн гэсэн хоёрхон патенд авч чадсан юм. Энэ их эрүүл мэндийн салбарт олсон амжилт надад хүссэн эд хөрөнгө эд баялагийг авчраагүй юм. Дэндүү их цаг хугацаа авч байгаа энэ ажлаа сольж хувийн салбарт би илүү их амжилт олно гэдгээ би мэдэж байсан.
Сүүлийн жилүүдэд гоо сайханы мэс заслын салбарт хүчээ авч тоолж баршгүй их хэмжээний мөнгө энэ салбарт эргэлдэж байдаг юм. Мөнгөнөөс болж би тэтгэлэгээ дундаас нь хаяж гоо сайханы мэс засалч болж өөрийн гэсэн эмнэлэгээ хүртэл нээж чадсан билээ.
Хамгийн харамсалтай зүйл бол энгийн нэгэн эмчээр хүмүүс бахархдаггүй. Харин баян алдартай хүмүүсээр л бахархаж баатар мэт харьцдаг. Энгийн эмчид 20 доллар төлхийг хүсдэггүй хүн уруулаа засуулхад 10 мянга хөөхөө томруулахад 12 мянган долларыг төвөгшөөхгүй төлөхөд бэлэн байдаг.
Миний сонголтонд одоо та нээх эргэлзэхгүй байгаа гэдэгт итгэж байна. Хүн эмчлэхээс илүүтэй би алдартай гоо сайханы бүтээгч нэгэн болсон юм.
Бизнес ч сайхан дэлгэрч тун амжилттай байлаа. Хүмүүс анхандаа долоо хоног, гурван долоо хоног, сар сүүлдээ хоёр сар хүлээж байж надтай уулздаг болсон. Надтай уулзах хүмүүсийн тоо дэндүү их байсан учраас би дэндүү их баяртай байлаа. Эрэлт хэрэгцээ нэмэгдэх тусам би нэг, гурав, дөрөв гэх мэтчилэн эмч ажлуулж эхний жилдээ л би сая сая долларыг олж байсан юм. Гэхдээ би ханаж цадахаа мэдэлгүй дэндүү дондчихсон байлаа. Тэлэх шаардлагатай гэж болж би Индонези улсад салбараа нээж гоё сайхан болох гэсэн нутгийн баячууд үнэ асуулгүй бидэнд ханддаг болсон. Амьдрал сайхан байлаа.
Илүү гарсан мөнгө юунд зарцуулж, амралтын өдрөө хэрхэн өнгөрүүлдэг байсан гээч? Зарим өдрүүдэд би ачааны машин худалдан авч уулзалтанд явдаг байлаа. Үлдсэн халаасны мөнгөөр би уралдааны болон хурдан машин авдаг байсан. Нэг өдөр манай нэг найз улаан ферари худалдан авсан юм. Тухайн үед 458 дөнгөж гарсан үе л дээ. Миний ч шар гозойж тэр өдрөө би саарал өнгийг авсандаг.
Машин авсаны дараа байшин худалдан авах цаг нь болсон юм. Эхлээд эдлэн газар хайж тэндээ том гэгч чинь хувийн хаус барьж эдлэн газартаа ан хийдэг байлаа. Амьдрал хэрхэн байсан вэ гэвэл, сайхан сайхан бүсгүйчүүд, баячуудтай хамт цагийг өнгөрүүлж зугаацдаг байсан юм.
Ингээд миний амьдралд бүх юм байгаа үе ирлээ. Би амжилтынхаа оргилд хүрсэн мэт байсан боловч өнгөрсөн жил бүх юм өөрчлөгдсөн.
Бэлтгэлийн зааланд гэнэт миний бие муудаж би хувьдаа бага зэргийн ядралт өгч байна хэмээн бодож байсан боловч тийм биш байлаа. Өнгөрсөн жилийн гурав дугаар сараас миний нуруу маш хүндээр өвдөж эхэлсэн учраас би ангийн найз дээрээ очиж үзүүлсэн юм.
Тэр оройноо найз минь надруу залгаж миний нурууны ясны чөмгийг солих шаардлагатай гэлээ. Би ч итгэлгүй олон удаа найзыгаа асуултаар булсан ч өөрчлөгдөх зүйл байсангүй. Маргаашнаас эхлүүлээд олон шинжилгээ өгсөн бөгөөд эцсийн хариулт гарах үед би өөрийгөө уушигны дөрөв дүгээр шатны хавдартай гэдгээ мэдсэн юм.
Би ч гайхан хаанаас гараад ирдэг хавдар вэ гэж гайхах зуур хавдар аль хэдий миний тархи, нуруу, элэг руу тархсан байсан юм. Ганцхан хоногийн өмнө би бүх зүйлийг хяналтандаа байлгаж амжилтынхаа оргил дээр гарсан нэгэн байтал ганцхан хоромд би бүх зүйлээ алдсан байлаа.
Томографийн зурган дээр харж байгаа энэ олон толбо бол бүгд хавдар юм. Миний уушганд энэ толбо хэдэн мянгаараа байгаа учраас химийн эмчилгээ хийлгэсэн ч би 3-аас 4 сарын настай гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Тэнгэр нурсан юм шиг санагдсан гэдгийг та бүгдээс юунд нуухав. Би хямралд орж, надад бүх зүйл байсан гэсэн миний өчүүхэн бодол намайг улам хямралд оруулж байсан.
Инээдтэй ч юм шиг. Энэ олон амжилт эд баялаг надад үнэндээ аз жаргал авчирсан уу гэдэг хүнд асуулт миний толгойноос гарахаа больсон юм. Би феррари худалдан авсан ч түүнийгээ тэврэн унтаж чадахгүй. Би маш олон үнэтэй зүйл худалдан авсан ч үнэндээ амьдралдаа тав тухтай зүйл нэг ч байхгүйг би олж харсан юм. Энэ их олон үнэтэй эд зүйлс миний амьдралын хамгийн хэцүү үед миний сэтгэлийг ганцхан хоромч тайтгаруулж чадаагүй билээ.
Энэ он жилүүдэд надад юу аз жаргал авчирсан бэ гэвэл олон хүмүүстэй харьцах, хайртай гэр бүл найз нөхөд минь миний амьдралд байсан нь л надад аз жаргал авчирсан юм байна гэдгийг ойлгож авсан.
Хятадын шинэ жилээр ихэвчлэн би гялгар машинаа хөлөглөж гэр бүл хамаатан садан найз нөхдийнхөө гэрээр зочилж машинаа гайхуулан явдаг байлаа. Тэдний асуудал ямар байгааг мэдэлгүй онгирч байсан миний тэнэглэлээс би атаархал зарим тохиолдолд үзэн ядалтыг авдаг байснаа энэ хожуу сүүлд ухаарсан юм. Миний тэнэглэлээс болж зовлонг минь хуваалцах хүмүүсийн тоо дэндүү цөөрсөн байна.
Та бүхэнд би бас нэгэн түүх ярьж өгмөөр байна. Та нар шиг байхдаа надад Их сургуулийн Женнивер гэдэг найз байлаа. Бид хоёр одоо ч сайн найзууд. Тэр тааралдсан шавьж амьтныг хүмүүсийн хөлнөөс холдуулж тавьдаг байсан юм. Би үргэлж түүнд чи шижиглэхгүй байна уу, наадах чинь зүгээр л нэгэн шавьж гэдэг байсан боловч Женнивер үнэндээ өөрөөсөө илүү хүчин зүйлд бяц даруулах тэр мэдрэмжийг хэнээс илүүтэй ойлгодог нэгэн байсан юм. Зарим хүмүүс хүчтэй нь хүчгүйгээ гэсэн хувьсгалын онолыг ярих болов ч бяц гишгүүлэх тэр мэдрэмж чам дээр ирэх үед Женнвер хажууд байсан ч болоосой гэж залбирах байх… Инээдтэй биш гэж үү.
Оюутан, даатлагын ажилтан байх үед ч гэсэн өвчин зовлонтой үхэлтэй би өдөр болгон уулздаг байсан гэхэд болно. Хорт хавдартай хүмүүс морфинд донтож хэсэгхэн зуур ч гэсэн өвчингөөсөө салах гэсэн хүмүүсийг би бишгүй л харж байлаа. Гэвч тухайн үед надад энэ олон зовлон шаналал үхэл ердөө ажил минь байсан юм. Тэдний зовлон өвдөлт жинхэнэ байсан гэж асуувал би тухайн үед Үгүй гэж хариулах байсан байх.
Учир нь өвдөлт өвчин шаналал бүр өөрийн гэсэн шинжлэх ухааны нэртэй ямар шинж тэмдэг илэрдэг гэдгийг би мэднэ. Харин тэдний жинхэнэ бодит шаналалыг би өвчтөн болсоны дараа л мэдэж авсан юм.Хэрвээ энэ туршлага энэ мэдрэмжийг мэдсэний дараа амьдралаа шинээр эхэл гэвэл би тэс ондоо эмч байх байсан.
Одоо шинэхэн эмч болох гэж байгаа та бүхэнд би хоёрхон сорилт болон зорилт тавьмаар байна.
Эмч болсоныхоо дараа шууд хувийн салбарт ажиллаж мөнгө эд баялагтай болох хэрэгтэй. Та ганцхан хөхний имплтан хийснээр мянга мянган доллартай болох болно. Үнэндээ баян чинээлэг болох нь нүгэл биш, харин ч гайхалтай мэдрэмж. Харамсалтай нь надтай адил олон хүн энэ их эд хөрөнгө мөнгийг зохицуулж мөнгөний дарамтыг давж чаддаггүй юм.
Яагаад ингэж хэлсэн вэ гэж үү? Мөнгө хуримтлуулж байх хугацаанд би илүү ихийг үргэлж хүсэх болсон. Хэзээ ч дуусахгүй энэ шуналыг зөвхөн мөнгө л хангаж өвчтөнгүүдийг би зөвхөн мөнгө л гэж харж тэднээс аль болох их мөнгө л салгахыг хүсдэг болсон.
Би ч гэлтгүй ихэнх эмчид яах гэж эмч болсон хэнд үйлчлэх ёстой өргөсөн тангарагаа умартсан юм шиг байдаг. Заримдаа эмчид хэнд ч биш зөвхөн өөртөө зориулж ажиллах ёстой мэт байдаг нь яг надад тохиолдсон гэхэд болно.
Захих эхний зүйл бол өөрийн ёс зүй ажилдаа хандах хандлагаа хэзээ ч битгий өөрчлөөрэй. Бидний энэ салбарт нэгнээ муулах мэргэжил нэг эмчээ доош хийх явдал дэндүү олон болсон. Энэ бүх хар зүйл зөвхөн мөнгөний төлөө юм шүү гэдгийг үргэлж санах хэрэгтэй.
Хоёр дахь нь захих гэхээс илүүтэй зөвөлгөө юм шүү. Бид өдөр шөнөгүй өвчинтэй уулзаж нойр хоолгүй ажил дээрээ байх хугацаандаа ажлаасаа үйдаж эхэлдэг. Би ч гэсэн эмч болох анхан шатандаа өдөр шөнөгүй олон өвчтний түүх хурдан дуусгах гэж яарч, хязгааргүй мэт оочирлосон хүмүүсээс залхаж хурдан өрөөнөөс минь гараасай хэмээн залбирдаг байлаа.
Тэдний бидэнд хэлэх өвчин зовлон шаналалыг эмч бид нар үнэндээ сэтгэл зүрхнээсээ мэдэрч чаддаггүй. Энэ нь таны буруу гэхээс илүүтэй өнөөгийн эрүүл мэндийн системийн буруу, алдаа юм.
Бид хүмүүсийг эмчлэгч болон мэргэжилтэн болдог ч өвчтөнийхөө яг ямар мэдрэмж авч байгааг мэдэлгүй төгсдөг. Энэ бол бодит бус харилцаа гэж хэлж болно. Тиймээс та бүхнийг илүү сэтгэлээрээ өвчинтэйгөө холбоотой байгаасаа гэж хүсэж байна.
Учир нь та өвдөж байх үед ядрах, толгой өвдөх зэрэг өвдөлтүүд таньд хол байгаа мэт боловч тэр хүнд маш бодит байдаг юм шүү. Яг одоо би тав дахь химийн эмчилгээ хийлгэчихээд энд сууж байна. Энэ өвдөлт жинхэнэ там л гэсэн үг. Химийн эмчилгээг та өөрийн хамгийн үзэн яддаг дайсандаа ч хүсэх зүйл биш. Зогсоо зайгүй өвдөх, дотор муухайрах, бөөлжих болон хоолой та шингээж чадах үгүйг ч мэдэхгүй байх хамгийн аймшигтай мэдрэмж! Хэдий оройтсон ч гэсэн надтай адил зовлонтой байгаа олон сая хүнд би аль болох туслахыг хүсэж байна.
Тийм учраас залуус та бүхний ирээдүй маш гэрэлтэй байна. Энэ нь боломж эрч хүчийг ашиглана өөрийн чадвар мэдлэгээс илүү ихийг хийж бүтээх ёстой юм шүү. Зөвхөн ядуу хүн өвддөг гэж бүү эндүүрэрээ. Ядуу хүмүүс эхнээсээ л их зүйлтэй байж сураагүй учраас маш хурдан ханаж цаддаг. Нэг талаараа тэд надаас таниас илүү их аз жаргалтай байгаа шүү. Эрүүл мэнд сэтгэл санаа болон санхүүгийн хувьд зовж шаналж байгаа хүмүүс дэлхий дээр олон саяаараа байгаа. Бид зүгээр л тэднийг байхгүй мэт аашилж харах битгий хэл итгэхийг ч хүсдэггүй.
Эцэст нь би дуртай номноосоо та бүхэнд ишлэл хэлж өгмөөр байна. “Хүн бүхэн өөрийгөө үхнэ гэдгийг мэддэг, үүнийг мэдэхгүй хүн гэж байхгүй. Үнэндээ бидний хэн нь ч үүнд итгэхийг хүсдэггүй ба бүх зүйлийг өөрөөр хийдэг. Үхэлтэй нүүр тулах үед, энэ мөч надад ирэх үед өөрт хэрэггүй бүх зүйлээс нүүр буруулж чухал зүйлд анхаарлаа хандуулах болно. Гэвч хамгийн инээдтэй нь бид хэрхэн үхэхээ мэдсэний дараа л хэрхэн амьдрах ёстойгоо мэддэг.
Нийгмийг өөрийн амьдралаа хэрхэн амьдрахыг бүү заалгаарай. Хэвлэл мэдээллээр хэн болохоо бүү заалгаарай. Энэ бүхэн надад тохиолдсон харин та амьдралаа ямар байгаасай гэж сайтар бодохыг би хүсэж байна. Хэн нэгэн биш харин өөрөө өөртөө зорилго тавьж бусдад тусалж хэн нэгний амьдралыг өөрчлөхийг хүсэж байгаа талаар сайн бод.
Та бүхнийг бурхан ивээг.
Эх сурвалж: Дэлхийн фото танин мэдэхvй Групп
Орчуулагч: Чулуунбат Мөнхзул

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!