Бизнес

Баян болох амархан уу?

“Эрүүл биед саруул ухаан оршино“ гэж нэг сайхан мэргэн үг байдаг даа. Орчин үед мөнгө бүхнийг шийддэг болжээ. Тиймээс баяжих хүсэл төрөлгүй яах вэ? Ихэнхи хүмүүс үүнд тэмүүлэвч, тэр бүр болдоггүй байна. Тэдний зарим нь хөрөнгөтэй бөгөөд ихэнхи хүмүүс цалингаасаа цалингийн хооронд амьдарч байна. Ийм хандлагыг өөрчлөхийн тулд хүмүүс янз бүрийн арга хэрэглэдэг. Хэн нэг нь сүмд очиж, зарим нэг нь бөө ид шидтэн рүү явж баян тансаг амьдрал хүснэ. Зарим нь сүүлийн үед маш их бий болсон янз бүрийн баяжих зөвлөгөө авна.
How To Attract Money and Wealth With The Law of Attraction
Оросын сэтгэл зүйч Александр Свияшийн “Баян болоход юу саад болж байна?” ном Монголд чухамдаа ийм учраас амжилт авчирсан байх. Гэхдээ энэхүү ном нь уншаад маргааш нь баян болоод сэрдэг ид шидийн дохиур биш юм. Ном нь хүмүүсийн дотоод сэтгэлийг өөрчлөхөд туслах хэрэгсэл “ гэж Александр Свияш онцлон тэмдэглээд «Бид маш их энергээ хүн төрөлхтөнийг өөрчлөхөд зарцуулж байна: эр нөхөр, эхнэрийн хоорондын тэмцэл, өөдгүй “дарга”, хөршүүдтэй ч юм уу.
Өөрсдийгөө яллаж байна. Би тийм ч ухаантай биш, авъяасгүй, тийм тарган, ийм ч туранхай, тийм харагдаж байна г.м. Маш их хэмжээний энерги нь эдгээр сэтгэлийн хөдлөлтөд зарцуулагдаж байна. Харин алдагдсан энергийг бий болгох боломж энерги үгүй. Хэрэв та өөрийн амьдралдаа ямар нэгэн юм өөрчлөлт хийхийг хүсч байвал, шүүмжилхээ боль, өөрийгөө муучлахаа зогсоо, харин ямар нэгэн зүйлийг хийж эхэл» гэлээ.
Хүмүүсийг баян болоход нь өөрийн амьдралыг өөрчлөхгүй гэсэн өөдрөг бус хүсэл нь саад болж байдаг юм гэж Алекасандр Свияш үзээд «Ашиг орлого нэмэгдэх нь ихэнхи тохиолдолд мэргэжлээ сольсонтой болон ажлын ачаалал нэмэгдсэнтэй, найз нөхдөө алдсантай холбоотой, өөрийн сонирхож буй зүйлээ хийж чадахгүйгээс болдог юм.
10 Ways To Stop Worrying About Money And Attract More Of It
Харин хүмүүс үүнийг солих дургүй байдаг бөгөөд өөрсдөө урамсарлахгүйгээр урьдын санхүүгийн хэмжээндээ үлддэг байна. Үүнийг бүсгүйчүүдийн нөхөрт гарсантай харьцуулан үзэж болох юм.Нөхөрт гарах гэдэг нь амьдралын хэв маягийг эрс өөрчилж, маш их шинэ үүрэг хүлээж, хариуцлага болон хувийн маш их цагийг зарцуулна гэсэн хэрэг юм.Тэгэхээр үүнийг мэдсээр байж санаатайгаар бүсгүйчүүд нөхөргүй “ хэн ч тоохгүй байна” гэлээ.
Өөрийгөө өөрчилж, амьдралыг сайхнаар харах нь баян байхын тулд биш, харин аз жаргалтай байхын тулд юм шүү гэж Александр Свияш тэмдэглээд «Мөнгө гэдэг бол харьцангүй ойлголт юм. Хэрэв ажил хийгээд их мөнгө авбал, автоматаар жаргалтай болчихгүй ш дээ. Хэрэв өөрийн уур хилэнг бадраан, сэтгэл хөдлөлөө гаргавал харин ч амьдралын шинэ асуудалд орж мэднэ. Шинэ өр зээл гарч, гомдол зэмлэл хүлээж, үүрэг хүлээх болно шүү дээ.
Хэрэв хүн өөрийн хувь тавиландаа сэтгэл дундуур байвал бодох, тэр хичнээн их мөнгө авсан ч, дундуур л байх болно. Хэрэв инээмсэглэлийг сонговол, тэр инээмсэглэл одоогийн бага мөнгөтэй байхад чинь ч инээмсэглэх л болно. Харин үүний дараа та их мөнгө олохоор шийднэ, тэгээд инээмсэглэлтэй хамт мөнгө заавал ирнэ. Шинэ зүйлийг олж, амьдралын хэв маягаа өөрчилнө.Тэгээд байнга урагш тэмүүлдэг болно.Хамгийн гол нь сэтгэлийн санааны байдал болохоос, мөнгө биш юм» гэлээ.
Свияшийн номын чухам энэ зүйл ихэнхи монголчуудад таалагдаж, өөрсдийн амьдралыг өөрчлөхөд тус дэм болжээ. Энэ тухай бизнес эрхлэгч бүсгүй Амар ийм ярьж байна: (яриа)
Тэгээд баян чинээдэг болохын тулд юу хэрэгтэй юм бэ? Өөртэйгөө ажиллах хэрэгтэй юм. Муу үзэл бодлоо хаяж, эерэг санаа бодлоо хөгжүүл. Энэ нь хүнээс өөрөөс нь шалтгаална гэж Оросын “эерэг бодролын мастер” Александр Свияш үзэж байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!