Түүх

Хамгийн залуу тэрбумтны баяжсан түүх

Дэлхийн хамгийн залуухан тэрбумтнаар Yahoo компанийг үүсгэн байгуулагч Жерри Янг шалгарч байсан. Тэр бүтээлч сэтгэлгээн дээрээ тулгуурлан өөрийн сонирхол хоббигоороо баяжин, жинхэнэ Америк мөрөөдлийг биелүүлсэн залуусын нэг юм. Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Станфордын Их сургуульд дөрөвхөн жил сурахдаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.
Түүний баяжих гараа багштайгаа санаа нийлэн хамтран ажиллах болсон цагаас эхлэлтэй гэж болно. Түүний багш Дэвид, Янг хоёрын энэ талаар хийсэн анхны төсөл нь интернэтээс NBA-гийн тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог программ байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн түүний спортын сонирхолтой холбоотой байжээ. Төд удалгүй Жерри, Дэвид хоёр маань вэб ертөнц дэх асар өргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол түлхүүр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web” дэх “Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагүй тул “YAHOO!” гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна.
Jerry Yang, Founder of Yahoo - Real Leaders
Тэдэнд энэ нэрнийх нь “бүдүүлэгдүү этгээд бөгөөд хэлэхэд амьд аялгуу” нь таалагдсан бөгөөд дараа нь үүндээ тааруулсан дараах албаны нэрийг бодож олжээ. “Yet Another Hierarchical Official Oracle”. 1994 он гэхэд хэдэн мянган хүн “Yahoo!”-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Дэвид хоёр ч гэсэн өөрсдийн шинэ хоббиндоо цаг заваа бүрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэглэгч дурын үг хэрэглэн хайлт хийх, өөрийн хүссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн үед хамгийн их хүн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб” сервер программ хангамжийг нь хүртэл өөрсдөө зохион хэрэглэж байв. Энэ үед тэд Станфорд их сургуулийнхаа интернэт холбоосыг хэрэглэж үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд удалгүй сургуулийнх нь сүлжээ дэлхийн өнцөг булан бүрээс өдөр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больсон байна.
Yahoo Co-Founder Jerry Yang Says Blockchain "Natural Tech For Banks And Trading"
Тэр үед тэдэнд өөрийнхөө компьютер, интернэт холболтыг үнэгүй хэрэглүүлэх хүсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын төлөөлөгчид Жерри, Дэвид хоёртой ирж уулзсан бөгөөд, 1995 онд тэд NETSCAPE-ийн саналыг хүлээн авч үйл ажиллагаагаа тэднийх рүү нүүлгэжээ. Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри, Дэвид хоёр маань өөрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нилээдгүй ашиг олох үйл ажиллагаа болж болох юм гэдгийг бүрэн ухаарчээ.
Тэд хөрөнгө оруулалтын SEQUOLA пүүсээс 4 сая доллар зээлж, өөрсдийн гэсэн компанийг байгуулсан байна. Өөрсдөд нь бизнесийн үйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг төгсөгч болох Тим Кугл гэгчийг өөрсдийн даргаа болгон цалинжуулж байсан гэдэг. 1995-1999 оны хугацаанд “Yahoo!”-ийн жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35 хувиар нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан төлбөртэй баннер сурталчилгаанаас олж байна. Мэдээж баннерийг хүн л үздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд “Yahoo”-ийн вэб хуудсанд өдөрт дунджаар 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн аварга үзүүлэлттэй болж, чухам энэ жилүүдэд тэрээр маш хурдан баяжсан юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!